Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Дашдоржийн Нацагдоржийн Хуучин хүү 21-р зуунд

бичсэн: ulaankaa, 2012-7-25, 02:17

Улаанбаатарын байдал бороотой нартай тоостой, цагийн улирал ороо бусгаа, зам талбай, зах хүрээг дагаж, хаа сайгүй түгжрэл шороо суунаглана.

Дөрвөн зүг нов ногоон дүнбийн, цагаан агаар тунана. Зуны сэрүүн агаар эсгий гэрийг жиндээж, хотын хүний тавыг алдуулна.

Төрийн ордоноор ялагдагсдын гомдол үргэлжилжээ. Түүгээр үүгээр ялагчид оодогнон давхина.

Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэг гудамжийг өгсөн уруудан таваргаж, нэг худгийг бараадан нутагласаар энэхүү соёлт ертөнцийг эцэслэнэ.

“Гайтай лайтай” томчуул төрийн сэнтийд сууж, хөгжил дэвшил хөөрхий иргэд минь гэж буруу зөв бурах ба зальтай з...

"Сарны гэрэлд цасан дээр тусах сүүдрээ харж биелэж сурсан"

бичсэн: ulaankaa, 2012-2-6, 07:16

 Одоогоос хоёр жилийн өмнө сургуулиа төгссөний дараах намар нэгэн өдөр тутмын сонинд ажилд орохоор нэг сар туршилтаар явсан юм. Туршилтын мань мэт нь голдуу хэвлэлийн хуралд л гүйдэг хойно. Нэгэн хэвлэлийн хуралд очоод Дарьсүрэн хэмээх ануухан буурайтай танилцаад холбогдох утасных нь дугаарыг авлаа. Харваас л тэр эмээгээс үүх түүх үлгэр домог үнэртэх шиг болж дараахан нь ярилцлага авахаар гэрийг нь зорьж очилоо. Дарьсүрэн эмээ маань дэлхийн язгуур урлагийн өв болсон бий-биелгээг хөгжүүлж өвлүүлж үлдээх их үйлсэд бүхий л амьдралаа зориулсан биелээч буурай.

    Хүйтний ам наашилж цасан шуурга са...

Удамшлын “цоорхой”

бичсэн: ulaankaa, 2011-9-7, 03:01

''Эх орон минь харийн эзэмшилд орж хаашдаа мөхөх нь. Идэр чийрэг эрчүүд маань солонгосын боол боллоо.  Агуу Чингис хааны цус Өвөр монголд уусаад бузартаж гүйцэх нь. Үмхий хятадуудад идэгдээд үндэсний аюулгүй байдал алдагдлаа. Эдийн засгийн хомсдолтой, хормойн донтой охид хүүхнүүд эрээний янхны газрыг дүүргэлээ. Мөнгөний шуналтай амар хялбар амьдрахыг мөрөөдөгч бүсгүйчүүд нь хангүг өвөгчүүлтэй суугаад талийлаа. Арай дөнгүүр нэг нь европруу хошуураад, тэндээ суурьшин монголоо мартан хадагдлаа''...гэх мэт. Бөөн уур хилэн хаа сайгүй цуурайтна. Пөөх ямар аймаар олон асуудал вэ? Үндсэрхэг үзэл хан...

Эрэлхэг, эзэрхэг тэр эрийг хайрлахаас аргагүй

бичсэн: ulaankaa, 2011-9-7, 02:55
1400736225

Хэзээ ч өөрчлөгддөггүй түүх гэж байхад хэзээ ч уйдамгүй мөн хэзээ ч хуучиршгүй кино гэж байна аа. “Эр зоригийн дууль” /Legends of the Fall/ энэ ёстой гайхамшигт кино.

Анх АНУ-д 1995 оны нэгдүгээр сарын 13-нд дэлгэцэнд гарсан эмгэнэлт уянгын уг киног өдийг хүртэл үзээд л баймаар үнэхээр гайхамштай. Гол дүрүүдэд Брэд Питт, Энтони Хопкинс, Эйдан Куинн, Джулия Ормонд, Генри Томас, Карина Ломбард, Гордон Тутусис, Кристина Пиклс, Танту Кардинал нар тогложээ.

Эрчүүдийн дурламтгай зан, эмэгтэй хүний жолоогүй сэтгэлийг жаргал хийгээд нулимсаар хачирлан дэндүү гэмээр гэхдээ үгээр хэлэхийн аргагүй олон э...

idiomatic-dormant