Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Улаан оймсны өдөр

бичсэн: ulaankaa, 2014-12-12, 22:00
10675650_856215021076182_7739807431009934843_n
     Өглөө ажилдаа явах замдаа гарцан дээр ногоон гэрлээ хүлээжээ зогсож байтал нэг "залуу ямар гоё оймстой юм бэ гэж ирээл" миний бор канттай улаан оймсыг шохоорхож гэнэ. Монгол зангаараа "өмднийхөө шурханагийг дараад л оймсоо гадуур нь гаргасан юм. Богино гуталтай л хүн байгаа биз. Хэзээ л та нар тэр дундаа бүр оймс анзаарч сонирхдог болчоов. Ороод  л далдалхаас" гэж бодоол зам гараад жирийв. Дөрвөн хананыхаа дунд ороод завсар зайгүй ажиллаад нөгөө оймс ч таг мартагдав.
     Гэтэл өдөр ажлын залуу "чи оймсоо зориуд гадуур нь гаргасан уу" гээл бас миний оймсны талаар сонирхов. Энэ удаа өрвөгө...

Ихэс нь аягүй муухай, иргэд нь аймаар тэнэг, Эцэст нь сонголт үгүй...

бичсэн: ulaankaa, 2011-09-13, 13:07
 "Нэг, хоёр, гурав, арван ес, хорин  дөрөв, гучин долоо, далан нэг, нэг зуун арван нэг... за за барагцаагаар нэг зуун тавиад хүн миний өмнө байна. За яахав цаг эрт байна. Орой банк хаахаас нь өмнө авч амжих байх" гэж бодон өглөөний есөн цагт цэрэг татлагад орох гэж байгаа юм шиг төрийн  хишиг хүртэхээрзогсож байгаа миньэнэ. Иргэн бүрт тэгш эрхтэйгээр олгож байгаа хорин нэгэн мянган төгрөгийг өгч эхлэсэнээс нь хойш авч үзээгүй учир анх удаагаа бас тэгээд за байз бараг хоёр зуугаад мянган төгрөг авах юм даг уу даа гэж бодон уур бухимдал багатай зогсож байв. Нээх баяндаа өдий найман сар хүртэл нэ...

Өчигдөр яваад, буцаж ирэхийн хооронд...

бичсэн: ulaankaa, 2011-09-06, 16:55
     Өмнөд зүгээс өөрийн өсөж төрсөн газартаа очих гэж өдөр шөнийг цаг минуттай нь тоолон хүлээсээр галт тэргэнд суулаа.  Хитэвч нимгэн оюутан би бээр онгоцоор нисэе гэж бодёон ч үгүй. Гэр бүл найз нөхөддөө зориулж авсан жаахан бэлэг сэлтээ өөрийн хэдэн хувцастайгаа хамт түнтийлгэн хийсэн чемодамаа чирч, замын хүнс болох хэдэн бэлэн гоймон чихсэн үүргэвчээ үүрсээр галт тэрэгнээс галт тэргэнд, галт тэрэгнээс таксинд, таксинаас дахиад л галт тэргэнд дамжин гурван өдрийн турш явсаар арай гэж Улаанбаатар хотод өглөөний арван нэгэн цагт хүрч ирлээ.
     Цаг агаар эрс хүйтэн, зун атлаа л хаврын сүүл...