Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Өвлөөр охид хаачдаг тухай

бичсэн: ulaankaa, 2017-5-30, 07:01
 7518b8544a42e31f233ba7f6546bf046

Зуны охидыг хараад л баймаар..,
Тэд өвөл ор тас байгаагүй юм шиг,
Тэдний хун  шиг алхаа өвлөөр  хаачдаг тухай
Бодох,
Тэр бодол дунд
Энэ эрэгтэй ерөөсөө орж ирэхгүй байгаа нь.....

Би
Тэр охидоос, тэдний алхаанаас, бас инээднээс нь хол 
Олон давхарын дээр
Бас

Дэрвэх даашинз, дэрвэхгүй юбка,  сүрчигний үнэрээс нь хол
Цэлгэр том, зузаан цонхны наана сууна
Гэвч тэд миний дэргэд мэт
....
Харин энэ залуу бид хоёрын дунд
Гурван хөлтэй ширээ
Гүцтэй халуун ус
Жижигхэн гэрэл...

Тэрний гарт нь гар утас, харц нь миний цээжин дээр
Миний гарт аягатай кофе, харц маань гадаа тэнэнэ
...Тэрний тархинд би бас тэр охид, гар утас н...

Нар мандхаар л

бичсэн: ulaankaa, 2017-5-19, 11:21

 1495164368.

Нар мандахаар л өглөө болдог гэж
Надад хэн хэлээ юм бол?

Чамтай хамт уушийн газар суугаад 
Чин сэтгэлээ дахин нэг ярж хөндөөд 
Урсах нулимас байтугай урагдах зүрх ч үгүй болсноо
Нүдийг чинь харахдаа мэдрээд,
Баярласандаа, бас эрх чөлөөтэйгөө мэдээд,
Уйлж, урдах хундагаа олон дахин дүүргэж,
Чиний зүрхэнд чинь биш, сэтгэлд чинь ч биш
Харин тархинд чинь, бас нөгөөдхөд чинь л 
өөрийгөө үлдээхийг хүсээд,

Үүргэвчиндээ ширээнд дээрх гар утсаа
Бас, ганц үлдээсэн тамхыг чинь хамж хийгээд,
Ширхэг биш олон, бас буурал сууж эхэлсэн үсэндээ дарагдан
Ширээ дэрлэн гудайсан тэргүүнд чинь сүүлчийн удаа уруулаа хүргээд
Гарта...

Лаа урсан дуусахад

бичсэн: ulaankaa, 2017-5-12, 12:12
hqdefault 
Цээжин дотор зүрх задрах шиг

Цэнхэр сарны туяа шөнийн харанхуйг ярна..,

Ширээн дээрх асаалттай лаа 
Онгироо салхинд сорогдон хайлах нь
Онгорхой цонхонд гомдох мэт..,
Дэргэдээ хэвтэх хоосон лонхонд
Сүүлчийн хүслээ өчих мэт,

Лаа урсан дуусахад
Сар ганцаардан,
Сүүлчийн цацрагаа хумина,

Нар, өглөө хоёр харин
Өмнө зүгээс 
Нааш довтолгоно

...

Ганцаардаж байна

бичсэн: ulaankaa, 2017-4-27, 09:41
16266107_1881559012131396_7752089987528820645_n
Ганцаардаж байна
Гал үгүй хүйтэн зуух шиг
Даарч байна
Орилмоор байна
Хашгирмаар байна
Ээж минь намайг дуудах шиг
Их амар амгаланд очимоор байна



Өөрийн гэсэн жаргалдаа

бичсэн: ulaankaa, 2017-4-17, 02:37

 17965303_1472118749485803_290530123_n
Яг одоо би танхайрч сууна
Яадаг юм..,

Өөрийн гэсэн жаргалдаа ташуурч
Өнгөрсөн дурсамжийн эздийг
Өд болгон тэнгэрт хийсгэчихээд

Зүрхэнд үлдсэн,
Зөвхөн
Дурсамжуудаа  
Өмнөх хундагандаа юүлчихээд 
Нэг нэгээр нь
Хөнтөрч сууна, хөлчүүрхэж сууна

Яадаг юм..,
Би ямар 
Хүний зовлонгоор хооллож
Эзэнтэй зүрхэнд үүрлэсэн биш 

Шүлэг бичиж үзэхсэн

бичсэн: ulaankaa, 2017-4-8, 09:49
 1491659434

Шүлэг бичиж үзэхсэн

Шөнөөр бороо асгархыг сонсохсон

Гартаа тэр бороог мэдрээд

Ганцхан удаа гадагшаа уйлж үзэхсэн

 

Өрөөлийг таниагүй өөрөөсөө холдож үзэхсэн

Өнөөдрийг мэдэрдэггүй ганцаардлаасаа уйдаж үзэхсэн

 

Шүлэг бичиж үзэхсэн

Шөнөөр бороо асгарахыг сонсохсон 






Зургаадугаар сарын бороо асгархад

бичсэн: ulaankaa, 2017-3-28, 09:14
 9mWOk
Чиний зүрхээс өөр 
Юу ч үгүйгээр
Чимээгүйхнээр бас
Ганцаараа явж хүрэх
Тэр газрыг Диваажин гэдэг байх

Авч очсон зүрхтэйгээ
Амьдрал ярьж суусаар
Тэндээ үүрд
Бөх нойрсохыг 
Тэнгэрт одох гэдэг байх

Есдүгээр сарын бороо
Тэнд үргэлж асгаравч
Ерөөсөө ч норохгүй,
Бас уйдадгүй болохоор
Бороо дээрээс ордог байх

Авч очсон зүрх нь 
Амилж инээмсэглэх мөчийг,
Аяа хайрт хүмүүн нь 
Араас нь одох гэдэг байх ..., 

Миний зүрхийг хэн атгаад
Манант диваажинг зорио вэ
Өнөөх л есдүгээр сарын бороонд
Тэр нороогүй хэвээрээ
Энэ амьдралаас намайг
Явж очихыг хүлээж байгаа байх

Зургаадугаар сарын бороо асгархад
Зун ирнэ, харин би энд норно
Есдүг...

Өдрийн бодол

бичсэн: ulaankaa, 2017-3-25, 08:43
 
Танхил согоо шиг охидыг 
Намрын навчис шиг хийсгэсэндээ
Тана шиг цагаан сэтгэлийг 
Шөнө шиг харанхуйлан хараагүйдээ, 

Өдгөө...
Өвдөгнийхөө өвчинд займчин
Үснийхээ бууралд уурсан суугаа
Тоглоомын талбай дээрх буурал өвгөн
Таягандаа л өөрийгөө зөвтгөнө 


Үгүй, Чи яв

бичсэн: ulaankaa, 2017-3-17, 10:13
 17361845_1434556493242029_8961585211104595512_n


Үгүй, чи яв
Үлдээгээд явах үнэрээр чинь 
Зүрхээ нөхөх гэсэн юм

Өмнө би чамаас
Олон удаа явсан ч
Үнэн худалд аргамжлагдаад
Чи буцаж ирсэн..,

Тийм ээ, энэ удаа чи яв
Тэргэл сарны гэрэлд
Итгэж битгий төөрөөрэй
Тэвэрэх мэт 
Өглөө болоход
Нар мандсан байна
Тэгээд чи намайг
Сар байсныг ойлгоно 

Хавар ирэв

бичсэн: ulaankaa, 2017-3-12, 09:26
16507294_1464259286927015_717960132_n
Тэртээд тэнгэрийн хаяа улайн
Дэргэд хөлдүү модод амь орно, 

Оройн нарны сүүлийг 
Нүүдлийн шувууд зүсэж
Одоо л хавар
Надтай  болзохоор ирэв

Суурингийн өглөө илүү богиносож
Судаг жалга даган шар ус шоржигноно
Сэгсүүргэн дээлэндээ нозоорон эхлэхэд
Сэрчигнүүр салхиа туусаар
Хавар над дээр ирэв 



idiomatic-dormant