Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Энэрсэн байх

бичсэн: ulaankaa, 2018-05-15, 13:52
 26adfd503683f44e252bd3fff0753613
Яг ижилхэн ХҮН-үүд
Ялгарах гэж, 
Яг адилхан байхгүй гэж..,
Өөр хоорондоо 
Хэмхэлдэхийг хараад
Хорвоо ертөнц
Төрөхийн араас
Үхэх гэдэг мөр зохиогн
Хүний хувь тавиланг
Өөрийнхөө мөнх оршлын
Утга учиртай хамт
Энэрсэн байх 

Өнөөдөр би гунигтай байна

бичсэн: ulaankaa, 2018-05-11, 09:56
 0580c399b4c6af162bf16a3dbf716359
Өнөөдөр би гунигтай байна
Цэцэгс огт чимээгүйгээр дэлбээгээ дэлгэдэг шиг
Хачин их гунигтай байна
Зун хэзээ ч ирэхгүй юм шиг
Хавар мөнх үлдэх юм шиг
Чиний нуруунаас жигүүр ургаад
Бас л чимээгүй нисээд одчих юм шиг
Хачин их гунигтай байна

Тоос болон сарьнан арилах юм шиг айдас төрөөд
Давж гарч чадамгүй гунигтай байна



Бороо орохоор бүгд баярладаг мөртлөө
Бороо хэзээ зогссоныг хэн ч анзаардаггүй шиг
Бүгд намайг буцахыг тоохгүй юм шиг, 

Хачин их гунигтай байна
...

Эмээгийн туульсаар туулдаг байлаа

бичсэн: ulaankaa, 2018-05-07, 21:42
 52997d2a2de07d921553ffb748971cdb
Энгэрээ тос даатал 

Ээзгий ааруул өвөртөлдөг байлаа
Эмээгийн тулгыг галтай залгуулан
Аргал хомоол хормойлдог байлаа

Сүү үнэртсэн гараараа чулуу цуглуулан өрдөг байлаа
Чулуун гэрийнхээ хойморт "авдар тавин" ёсорхдог байлаа

Бүтэн сартай шөнийн цүү хаях наадамд
Бүсээ чанга бүслээд томчуулыг даган гүйдэг байлаа
Торсон цагаан чулуу бүрийг цүү гэж андуурахдаа 
Томчууд л яагаад зөвхөн бүхнийг чаддаг юм гэж гомдоллодог байлаа

Энгэрээ тос даатал 
Ээзгий ааруул өвөртөлдөг байлаа
Эргэхгүй одсон цаг хугацаа бүрийг
Эмээгийн туульсаар туулдаг байлаа

...

Тагтан дээгүүр

бичсэн: ulaankaa, 2018-05-02, 10:00
 Тагтан дээгүүр тагтаа гүйнэ...Өглөө бүр,
Юуны ч тухай юм бүү мэд дуугарна
Тэр дууг нь би
Үг болгон тайлж чаддаггүй , 

Тэр тагтаа шөнийг хаана өнгөрөөдгийг 
нүдээ аниад унтдаг эсэхийг нь ч,
Над шиг 
Огт танихгүй нэгний тухай
Зүүдэлдэг эсэхийг ч мэдэхгүй,

Дахин нэг шөнө иртэл 
Тагтааны тухай мартаж орхидог..,
дахин нэг өглөөг авч ирэн
тагтан дээгүүр гүйхийг нь хараад
Огт танихгүй, өнөөх зүүдний эзнээ
ор тас мартаж орхидог, 

...Тагтан дээгүүр тагтаа гүйнэ.


...

Манад хучигдсан саарал хот

бичсэн: ulaankaa, 2018-04-03, 14:09

Мананд хучигдсан саарал хот
Маргаашийг хүлээсэн улаан догдлол...,

Хэн нэгний тухай 
Хачин өнгөлөг зүйлийг
Хэрээд надад 
Хэл дуулгаж ирсэн..,

Саарал хотын доорх 
Саарал гунигт хүмүүсийн хажуугаар би
Улаан хүлээлтээ үүрэн
Учиргүй инээн маргаашруугаа алхана


Над шиг...

бичсэн: ulaankaa, 2018-03-15, 16:42
Пальтоноосоо тамихины үнсээ гөвчихөөд
Бодлоо нүцгэн мододруу үлээчихээд цааш нэг алхтал
Хөлөн дор хатсан навч үйрмэглэхэд
Хөөрхий над шиг л уйлах шиг санагдав...

Өө энэ чинь нээрээ намар биш хавар
Өвөлийн гурван сар тэр
Цасан дор тарчилжээ


Чи салхи болон нүүлгэнэ

бичсэн: ulaankaa, 2018-02-26, 19:17
 Чи салхи болоод 
Яг л үүл шиг намайг түлхэнэ
 
Уйтгар, гуниг, цөхрөл гомдолоо би цуглуулсаар
Урсах борооны хар үүл болон сэтгэлээ бүрхээнэ

Нэг л өдөр би ширүүн бороо болон асгарна
Нүүж явахдаа цуглуулсан нулимас бүрээ
Чиний өмнө бороо болон урсгана

Тэр үед чи нүүлгэх үүлгүй исгэрсээр байна
Тэгээд хэн нэгэн цас болж гарч ирээд 
Аанай л чамд үлээлгэн
Аглаг талын жалганд хунгар болон хурна

Тэр хунгараас зун болохоор
Цэцэг дэлгэрнэ
Тэр цэцэгсийг би бороо болон
Өдөр бүр усална 
...

Мянгантаа би дахин төрдөг

бичсэн: ulaankaa, 2018-01-30, 12:18

Ай ижий минь
Алсад суугаа ижий минь
Харьж очих сургаар минь
Хамжаар сэлт бэлдэн тэрлэг эсгүүллээ гэнэ

 

Ай ижий минь
Намхан буурал ижий минь
Нар алс өвлийн замд жиндэх вий гэж
Замын унаанд дулаан гутал дайлаа гэнэ

 

Өвдөөгүй, сайн сууна аа гэхэд
Өөдөөс минь Баярлалаа гэх...
Ижий гэх цав цагаан өнгөнөөс
Би нэгэнтээ унасан авч
Ижийгээс мөнх урсах
Сэтгэлд, хайранд, залбиралд
Жарантаа задарч, зуунтаа тарвалзавч
Мянгантаа би
Дахин төрдөг өө

 

Ижийнхээ хайранд би
Дахин дахин төрдөг өө

Ай 
Намхан буурал 
Ижий мин 

 

 

...

Чэндү-ийн саарал өдрүүд

бичсэн: ulaankaa, 2018-01-29, 16:15
 Чэндү-ийн саарал өдрүүдэд
Чимээгүй атлаа урсгал ус мэт
Өнгөрүүлсэн өдөр бүртээ
Би хачин их хайртай 

Тэнд өнгөрүүлсэн цаг хугацаандаа би
Инээдэггүй төрхтэй, итгэлгүй зүрхтэй
Бодолдоо яг л хуучин өвс шиг дарагдчихсан
Бодлогоширхоос өөр хүсэлгүй өөрийгөө
Уусгачихаад ирсэн

Чэндү ийн саарал өдрүүдэд л 
Саарал сэтгэл минь дурлан үлдсэн 
Тэнд хэрвээ нартай бас цастай байсан бол
Тэр бүгдийгээ би үүрээд өөр газарруу алхах байсан
Тэгээд бас өнөөх 
Инээдэггүй төрх, итгэлгүй зүрхтэйгээ
Ирээдүйн тухай таг мартчихаад 
Өнөөдрийг хүртэл явах байсан ...магадгүй...
 


...

Амьдрал гэдэг гэнэ

бичсэн: ulaankaa, 2018-01-20, 12:57
Тэнгэр газрын дунд утаа суунаглаж
Намраас хаврын хооронд 
Нар бид хоёрыг холдуулна

Хоёр хөл минь 
Үүрийн гэгээ
Үдшийн бүрийн хооронд
Хотын халтиргаат замаар 
Жижиг жижиг алхамаар
Жигтэйхэн завгүй явна 

Хоёр гарын минь 
арван хурууд
Гар утас, ажлын дэвтэр
Гацаж бухимдуулдаг
Компьтерийг гар дээгүүр 
Гал авалцах мэт 
Дамжин Ээлжлэн өдөржин холхино

Нүд минь харин
Ууртай уургүй
Ухаантай увайгүй
Хүлцэнгүй, дээрэлхүү олон харцны өмнө
Хөл гар хоёрынхоо амрах жаахан агшинд
Халамцуу мэт сүүмгэрээр ядрангуй ширтэхэд..,
Өнөөх ам л
Робот шиг...,радио шиг, Эсвэл дуу хураагуур шиг
Ажлаа ярин зогсолтгүй цолгино

Энэ үзэгдлийг амьдрал ...