Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-10-10
Өнгөрч буй энэ намрын тухай
1412926943


Сүүлчийн бороо...Сүүлчийн бороо. Сүүлчийн бороо орохыг ямар их хүлээв дээ. Анхны гэж хүлээсэн бүхэн он цагт, амьдралд элэгдээд дурсамж нь шарлаад намрын навчистай хамт хагдарч арилж байна. Тиймээс сүүлийн гэсэн бүхнийг санаа алдан хүлээх....Ертөнцийн өдөр бүр өөр өөр өнгөтэй байнам. Өчигдөр моддоосоо тасарсан навчис хаана очиж шингэхээ мэдэхгүй хуйлран хийсч, газарт бууж үгүйрхийг хүсэхгүй гэсэн мэт дээшээ тэнгэр өөд тэмүүлэн байсан өдөр байсан бол өнөөдөр саарал бороо цагаан цасруу өнгөө шилжүүлэх гэж царцмаг болох тэр ахуйт өдөр байлаа.
Утасны дуудлага ирэх бүрт зүрх рүү, сэтгэл рүү хатгах. Хүлээлт биш байсанд илүү урт өдөр үргэлжилнэ.
Өдөр бүр ийм урт байвал ганцаардал минь илүү зузаарах л байх даа. Харин сэтгэл, бас итгэл минь илүү нимгэрсээр. Халаглмаар ч юм шиг...Магадгүй нэг л өдөр хязгааргүйн тухай, бас илүү их мөрөөдөл тэмүүллийн тухай, өнгөрч буй энэ намрын тухай, өөдөөс ургах өвсний тухай ярьж суух ч юм бил үү...

https://www.youtube.com/watch?v=UAWcs5H-qgQ










Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax