Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-12-21
Энэ их анир чимээгүй
AJPVBEBSJK7VUE3WQKACWLODD53LJ4MF_preview.

Энэ их анир чимээгүй.... юу ч үл сонсогдох, хэн ч надтай үл ярилцах нам гүм...Хэзээ эхэлсэн нь тодорхой боловч хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ их ганцаардал. Яагаад ганцаардлаас айдаггүйгээ, ганцаараа байхдаа эрх чөлөөтэй жаргалтай байдагаа, Одоо харин яагаад ганцаардлаас залхах болсноо өөрөө сайн мэднэ. Мэддэггүй байсан бол амар байхсан...нулимас дураараа урсаж, бодол дураараа асгарч, мөрөөдөл хүссэнээрээ дэлгэрч, өөрөө өөртэйгөө хангалттай ярилцаж, өөрөө өөрийгөө хангалттай шийтгэж, буруутгаж суудаг тэр цаг хугацаа бүрийг зөвхөн ганцаараа өнгөрөөж ганцаардлын хана хэрэмийг дэндүү бат бөх босгоо юу даа би.
Шал тааз нийлсэн зургаан хананы дунд би өнгөрсөн хийгээд ирээдүйгээ хаашаа ч юм урсгана. хаалга онгойно хаагдана, өглөө болно бас үдэш ирнэ. Би юунд ч догдлохоо байчихаж. Харин хөшгөө нээх дургүй болсноо одоо л анзаарав. Гурван жилийн өмнө ч тийм байснаа, ганцаардалтай хамт хөгжим зохиогоод бүжих дуртай байснаа ч сая л санав.
оройноос эхлээд үдэш хүртэл, үдшээс эхлээд өглөө хүртэл, өглөөнөөс эхлээд дахиад үдэш, дахиад нэг өглөө хүртэл хоолойгоор минь нэг ч үг урсаж гараагүйгаас болоод дуу хойлоогоо ч танихаа больсон байдаг энэ их нам гүм ганцаардлаас би залхаж байна.





Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax