Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-04-30
Шүршүүрийн хүйтэн ус хайрч, исгэсэн шарх хорсоход..
1430361769 
     Өөөрийгөө таньж мэдэхийн тулд хүнд ер нь хэдий хэмжээний цаг хугацаа хэрэгтэй юм бол. Хүнийг таньж мэдэхийг бодохын ч хэрэггүй юм байна. Мэдэх гэж бүр хичээх ч хэрэггүй. Яагаад гэвэл тэр хүн бол зөвхөн тэр л хүн. Тэр ч байтугай миний дотор байгаа, миний өөрийн мэдээгүй тэр нууц хүн бас л тэр л үл мэдэгдэх хүн. 

Хэн нэгэнд байгаа зан надад байхгүй гэж бодохын ч хэрэггүй аж. Тэр зан юугаар хэрхэн илрэх нь хамгийн сонин бас аймшигтай. Аймшигтай гэдэг нь бухимдал уур, цухал. 
Өөрийгөө таньхыг оролдов. Бас дүгнэхийг хичээв. Учир нь би гэдэг хүн чинь дотроо бөглөрөөд зүрх сэтгэлээ дүлийрүүлчихэж. Цугларч байгаа бухимдал үйл бүрийг аваад л хамаад л, дараад л байж. 
Гаргар цацая, хаяъя, урсгая гэж ерөөсөө хичээдэггүй. Хэзээ ч гэж бодоогүй ч гэсэн хэзээ нэг өдөр хэн нэгэнд бухимдлаа гарган шилэн хундага бутартал, гар хөлөө зүсэж гэмтээтлээ шиднэ гэж төсөөлөөгүй. Төсөөлөөгүй зүйлээ хамгийн ихээр хийдэг. Тиймээ үнэхээр хийдэг тэр хүн би өөрөө.

Харин галзуу мэт уурласныхаа дараа, хундага хагарч, шар айраг асгарч, дэргэдэх хүмүүс халаглаж, халуун цус гарт мэдрэгдэж, хөл тархигүйгээр хаашаа ч юм гүйж, хаалга балбаж, шүршүүрийн хүйтэн ус хайрч, исгэсэн шарх хорсоход...., бөглөрч савандаа дүүрсэн нулимас хайр найргүй урсаж, бороо цонх зөөлөн товшилж эхлэхэд, үүрийн гэгээ цайрхад сая л зүрхтэйгээ, сэтгэлтэйгээ мэдэрсэн. 

Хамгийн аймшигтай нь энэ мэдрэх агшин цагаа олоогүй, хэн нэгэн бас өөрийгөө хохироох хэмжээний цухалаар, аймшигтай уураар илэрсэн нь бас л аймшигтай.

Уйлж, урсгаж уурлаж чадахгүй, зүрхлэхгүй тийм их шаналал, бухимдал хуруулж цуглуулж дотогшоогоо шатаж үнс болох вий...
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax