Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-07-10
Тогоо хагарвал яана аа
      Бид үргэлж тогоон дотроо л буцалдаг. Цаас ч бай мод ч бай дүрсхийхийн хооронд л хоормоглон айхтар буцалдаг. Мод, цаас шатаж дуусахад тэгээд л больно. Эсвэл буцалсаар нэг бол дэрвээд дуусна нөгөө бол ширгэж дуусна. Нэгэнт орсон ниймгийн “нэг л биш” тогооноос дэвэрч хөөс бололгүй шарагдаж нүүрс болчихолгүй бөөнөөрөө гарчих юмсан. Заавал тогоон дотроо нийтээрээ буцалж чанагдах албагүй шүү дээ. Тогоо маань хагарвал тэгээд яана аа.

     Тогоо гэснээс ойрын үед харин тогоон дотор маань наадмын хольц ороод ирчихсэн буцалж байнаа.... Сарын өмнөөс л найр наадмын сургаар бүх зүйл назгайраад л удаашраад л хойшлоод л. Зүүн баруун жигүүр л гэнэ. Нэг хоёр байсан чиг л нэг болон хоёр туйлд хүрэх гэж нийтээрээ хуваагдан уралцчих юм. Чадалтай мэдэлтэй нэг нь чадалгүй сул доройгоо үзэл бодлынхоо дагуу хуваадаг нь “жам ёс доо”. АН нь МАН –ыгаа жийлээ ч гэнэ үү бас.

     Энгийн нэгэн иргэн нь наадмын нээлт үзэх гэж миний харсанаар бөхийн өргөөний гадаа үүрийн цолмон, үдшийн бүрийг элээн гадаа хонож байхад, эрх мэдэлтэй эхэс ахас нь арав гучаар нь халаасалчихаад авахаа аваад, дамлахаа дамлаад, долдойдож зарим нь бэлэглэж гэнэ. Тэр “эрхэм дээдсүүдийн” эхнэр, эрх танхи үр хүүхдүүд нь сүүдэр суудлаар налайж харагддын билээ. Үнэндээ бөх морь сур ойлгодог ч юм уу үгүй ч юм уу!!!! Тэгэж байхаар билетийн кассын гадаа сүнс нь хоргодоод хоосон буцсан заримд нь шудрагаар өгүүлчих хэрэгтэй шүү дээ.

     Энгийн ард, эцэг, хүү, эр хүн тэр цэнгэлдэхэд нь ороод бөхөө үзчихвэл хамаагүй дээр. Бүх зүрх сэтгэлээрээ хүсээд л хөдө мал оркоороо дуудалцан зодоон цохион болон байж гадаа хонож байгаа байлгүй.

     Над шиг оочерт азгүй жийгдээд гарчихдаг болхоороо хонож өнжин оочерлож чаддаггүй “хулчгар”, ар өвөр гуйлга өглөгд сэтгэлгүй одоо болтол наадмаар тэр гоё дугаригруу орж үзээгүй гүлдийж яваа хүн олон байгаа байх.

За за тогооноос эхлээд тогоогоор дууссан энэ оройны сэтгэгдэл нэг иймэрхүү. Тогоон дотроо эвтэй, тогооноос гараад буцлах цөстэй л байхсан.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax