Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-07-19
Миний ертөнцийн эхлэл
     Зарим нэг 80-аас өмнөх оныхон намайг дээр үеийн (тухайн үеийн) үйл явдал дурсамж түүхийг үе тэнгийн, үзэж харж мэдэрсэн юм шиг их сайн мэдэх юм гэж хэлдэг.
     Аргагүй шүү дээ. Бичиг үсэг тайлагдсан үеэсээ аав ээжийн хураасан хөрөнгө болох Социализмын үеэс эхлээд Ардчиллын үе дамнасан номын шкаб, улаан авдар дүүрэн номыг "ноолж тонгочуулж" өссөн юм чинь.Манай гэрийн номын шкабнаас л дэлхий ертөнц эхэлсэн гэж би боддог.

      Үүлэн бор, тэнэг Иван, Хүрэн морь, Цуутын цагаагч гүү, Хоньчин найданг нус нулимастайгаа холилдон байж уншаад аль эрт ардаа орхиж Нацагдорж, Чойном нартай хамт гянданд сууж Алъяаскын тэсгим тайгаас эхлээд л арабатын гудамжаар алхаж оройгүй сүмтэй танилцаж Гитлер, Сталин, Чингис хаантай уулзаж, Хотгойдын Чингүүнжавт дурлаж, Түдэв гуайн шинжлэх ухаанч эссэнүүдийг гайхаж, хүүхэд залуучуудын нэвтэрхий толинд гэгээрч, Ленины ботуудыг хүртэл гялгар сайхан давхар хавтаснаас нь элээгээд л.
     Маркс Энгэльс бас дунд нь цохиж л явна.Нэрийг нь тогтоогоогүй ном, дүрийг нь санахгүй байгаа зохиол хэд ч байсан юм. Аавынхаа орос хэл дээр бичсэн лекцийн дэвтэрээс эхлээд том том бор хавтастай орос номонд хүрч гацах л хэцүү байдаг байв.
     Дээр үеийн тухайн нийгмийг ийм замаар мэдэж тогтоосон болохоор тэр хүмүүстэй буу халахад ам нийлэлгүй яахуу.
     
      Харин одоо манай улсын, энэ нийгмийг, хорин нэгдүгээр зууныг хойч үе маань яаж тогтоож дурсах бол. Фэйсбүүкээс үү? эсвэл киноноос уу? Номноос лав биш ээ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax