Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-8-12
Вirthday Raining
11857591_993362380694778_1869318778_n
     Одоо 2015 оны 08 сарын 12-ны өдөр эхэлж 00:29 минут болж байна. Бас яг одоо бороо орж байна... Шаагиж.
     Тиймээ учир нь миний гэрэлт хорвоод мэндэлсэн өдөр ирж. Анх ирэхэд минь бороо намайг тосож авсан учраас жил бүр миний л төрсөн өдрөөр бороо заавал ордог. Хайраар өлгийдөн авсан аавдаа, ээждээ, хоёр эмээдээ, ах нартаа, эгчдээ баярлалаа.
     Мөнхөд намайг дүүргэдэг агуа зүрх сэтгэлд тань баярлалаа хайртай бүх хүмүүс минь. Гадаа бороо орж байна. Учир нь хорвоо дэлхий, хүмүүний хувь заяаны сайхныг мэдрэх аз тохиосон хувьтай, гэрэлт өдөр.
     Хүний хувь заяаг бэлэглэсэн орчлон ертөнцөд сүсэглэе, бурхнаас бодгаль, тэнгэрээс эрхэм ижий аавдаа мөргөе. Баярлалаа хувь тавилан минь
Сэтгэгдэл:


Баярлалаа ах минь. Би төрөхдөө та хэдийг шөнөжин бороонд чангалсан юм шиг байгаа юм тээ
Бичсэн: ulaankaa цаг: 11:00, 2015-10-28 | Холбоос | |


Дүүгийнхээ блог хуудасаар аялаж байна миний дүүгийн төрсөн тэр шөнө бороо ороод л өглөө нь ах бид нар борооны ус авахаар улаан хадруу 10,5 тын бидон үүрээд л явж байлаа даа
Бичсэн: Зочин цаг: 09:58, 2015-10-19 | Холбоос | |


Happy rainy birthday
Бичсэн: Зочин цаг: 12:31, 2015-8-12 | Холбоос | |


Тэгвэл хувьтай хүн хур борооноор гэдэг юм байна даа. Гадаа нээрээ чийг үнэртээд сайхан байна аа. Төрсөн өдрийн мэнд!!

0328 birthday 0612
Бичсэн: xvv цаг: 01:33, 2015-8-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant