Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-09-21
Намайг хайрлаач
1442889822      
Намайг хайрлаач намар минь...ЧИН сэтгэлээсээ...урьхан хонгор салхиараа үсийг минь зөөлөн илбэж, инээмсэглэлийг минь урсгачих вий гэж хичээсэндээ зөөлхөн намуухан шиврээ бороо болон надтай болзооч. 
     Шарлан, сүүлчийхээ дууг дотогшоогоо шингээн модноосоо тасарч буй навчсыг намайг гэж бодоод хуйсганаж бүү шидлээрэй намар минь...
Хайрлаач намайг. Өвөл болж өнгөрөөд зун ирээд, дахиад намар  болтол үргэлж хайрлаач. Ганцааранг минь битгий үлдээгээч. Гараас минь хөтлөөд хэнд ч хэлээгүй, хэзээ ч амнаас чинь дахиж гарахгүй ганцхан...ганцхан л үгээ шивнээч. Тэгээд өөрөөс чинь явахгүй болтол зүрх сэтгэлдээ гагнаач. Өмнө чинь Хөгшин цагаан улиас болж өтөлтөл навчсаараа дараач. Намар минь намайг хайрлаач! 
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax