Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-09-29
Намайг таниад өгөөч
11959995_968348586570791_3221381446657389995_n 

     Танихгүй байна би. Яг аль нь өөрийгөө гэдгийг. Энэ гунигтай цэнхэр нүдэт үү? Аль эсвэл тэр хүслээ хурцалсан гялаан нүдэт үү?
     Өчигдөр гудамжинд ганцаараа бүжиглэж, намрын мод навчсаа гөвдөг шиг гуниг ганцаардлаа ганц орой юу ч үгүй хийсгэж орхисон тэр хэн байсан юм бол. 
     Зөндөө удаан урууландаа шингээж байсан үгээ хэлэхийг хүссэндээ чулуун байшингийн, манант хаалганы үүдэнд хөл нүцгэн гэтэж очоод....уруулаа таг хазаад өлмий дээрээ гүйсээр буцаж одсон долоодугаар сарын тэр эмзэгхэн цэцэг хэн байсан юм бол

     Насаа хуруу дарааллан тоолон, дахиад л өнөөх бараан дурсамжуудыг  хадгалсаар яндангийн хар утаа шиг нүүгэлтэн ирэх намрыг үзэн ядан, нулимсаа сэтгэлрүүгээ урсган дүрэлзэж байсан зүрхээ хэн дахиад л унтрааж орхисон юм бол...ХЭН...Би биш байгаасай

     Мэдэхгүй нь бас танихгүй нь...Дахиад хэн гэдгээ ялгаж мэдрэхгүй нь...яг одоо ар ууцнаас жиндүүлж...гарыг минь  чичиргэж буй хүйтнийг л мэдэрч байна...Уруу царайтай, усан цэнхэр уйлахгүй нүдэтийг өөрийгөө байж магадгүй гэж л харж байна. Би аль нь юм бэ


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax