Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-10-1
ХОНГОР МИНЬ
 


ХОНГОР МИНЬ
     ХАВАР БИДНЭЭС ЯВСАН Ч НАМАР ИРЛЭЭ. ХОЁРХОН ХҮН Л ХОРВООД АМЬДАРДАГ МЭТ ТИЙМ МЭДРЭМЖИЙГ ЧИ Л НАДАД БИ Л ЧАМД ӨГСӨН. 

ХОНГОР МИНЬ 
     НАМАР БИДНЭЭС УДАХГҮЙ ЯВНА. ЧИНИЙ УРУУЛ ШИГ, БАС МИНИЙ УРУУЛ ШИГ ТИЙМ ХАЛУУХАН ЗУН ИРТЭЛ ЧИ МИНЬ БИТГИЙ ГАНЦААРДААРАЙ. 

СЭТГЭЛ МИНЬ НАВЧ ШИГ ХИЙСЭЭГҮЙ, ЗҮРХ МИНЬ НАМАР ШИГ ШАРЛААГҮЙ УЛААХАН, ЧИНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦХААРГҮЙ ТИЙМ ХАЛУУНААРАА ЦОХИЛОЖ БАЙГАА. 

ХОНГОР МИНЬ 
     ӨНГӨРСӨН ЗУН ШИГ БИД БИЕ БИЕНЭЭСЭЭ ЯВСАН  Ч ЭНЭ НАМАР ШИГ ИРГЭЖ ХЭН ХЭНДЭЭ ИРЭЭГҮЙ. 

ХОНГОР МИНЬ
     НАМАР ДАХИАД ИРНЭ. ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР, ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ, ХЭЗЭЭ НЭГ НАМРААР БИ ЧАМАЙГАА, ЧИ НАМАЙГАА ХАРНА. 

ХОНГОР МИНЬ
     ТЭР ЦАГТ ҮС МИНЬ НАМАР ШИГ ШАРЛАСАН Ч СЭТГЭЛ МИНЬ ХАВАР ШИГ ЧАМРУУ УРГАЖ БАЙХ БОЛНО. ҮНЭР МИНЬ НАВЧ ШИГ ХИЙССЭН Ч ДУРСАМЖ МИНЬ ЗУН ШИГ ГЭСЭЖ БАЙХ БОЛНО.

ХОНГОР МИНЬ
     ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР БИ ЧАМАЙГ, ЧИ НАМАЙГ ХАРНА ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant