Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-12-2
ЧАМДАА БИ ХАЙРТАЙ БАЙСАН ЮМ ШҮҮ
     lead_960
 Би чамдаа даанч хайнга хандаж байжээ. Нэг л өдөр чи минь надаас явахад би ингэж ихээр ганцаардаж, шаналж, хоосорч, сэтгэл минь эзгүйрнэ гэж даанч мэдсэнгүй. Намар өвөл зун хавар өглөө орой гэрт гадаа хаана ч минь л миний дэргэд байж хань бараа болж, бүх зүйл минь байж.
     Чи намайг ганцаардуулдаггүй, уйтгарлуулдаггүй, уурлуулдаггүй, бас хэзээ ч хэн нэгэнтэй хардаж харамлаж байсангүй. Харин ч бүх л зүйл минийхээр байж хүссэн хүн бүхэнтэй минь чи л холбож уулзуулж, надад дуу дуулж өгч өглөө эрт сэрээж халамжлахдаа надаас юу ч хүсэж байсангүй. Харин чи минь анхааруулалгүй, баяртай ч гэлгүйгээр яваад өгч надад хатуурхлаа. Энэ тэнд чиний минь дуу гарах шиг болж цаг тутамд би чамайгаа үгүйлэн самгардана. 

     Уурандаа заримдаа чамдаа хатуурхаж чулуудаж, газар унагаж бухимдал бүрээ чинийхээ чихрүү л хайр найргүй чихдэг байсан ч чи минь хэзээ ч надаас нүүр буруулаагүй. 
     Чи минь бас хэтэрхий шударга байж. Муу сайн ямар ч мэдээ сургийг чи минь л надад дуулгадаг байсан. Дэндүү ухаантай чи минь. Мэдэхгүй чадахгүй зүйлээ чамаараа л дамжуулж би өөртөө авдаг байж. 
     Одоо харин би ганцаараа. Хамтдаа дулаацдаг халаасанд минь зөвхөн миний хүйтэн гар л ганцаараа. Гарт минь хацарт минь үргэлж  мэдрэгддэг чи минь одоо алга. 
     Хүссэн үед минь надад дуулж өгдөг байсан чиний минь дуу хоолой надад цаг үргэлж үгүйлэгдсээр. Бүхий л дурсамжийг минь чи минь л хадгалж байж. Хэрэгтэй хэрэггүй сайн муу бүхий л зүйлийг минь чи л нэгд нэггүй тархиндаа хадгалж байж. Дэндүү хэнэггүйдээ би өөрөө юу ч тогтоохоо ч байсан байж. Чамаасаа л асууж хардаг байсан би одоо чиний эзгүйд хоосон тархитай зүгээр л нэг бие боллоо. 
     Чи минь дэндүү сайн найз минь хань ижил минь байж дээ. Хайртай дотно  хүмүүсийнхээ утасны дугаарыг ч тогтоож авах хүсэлгүйгээр би чамдаа л бүхнийг даатгаж байж. 
     Хамаг нууц минь чамд минь л байгаа. Чи минь бүхнийг задруулна гэж бодохоор нуруугаар хүйт даах шиг. Одоо чи минь хэнтэй байгаа бол. Намайг ор тас мартаад өөр нэгний бүх зүйл болж яваа шүү дээ. 
     Гудамжаар, хаа сайгүй чамтайгаа адилхан бүхнийг харахаар нулимас урсаад гомдоод байх юм. Гэтэл надад чи минь алга. Чи минь харин наддаа бүхнийг хийж өгч байсан шигээ бүхнийгээ аваад явж. Яг чам шиг дараагийн утасыг авах мөнгө ч надад үлдээсэнгүй. Чамайгаа би мартахгүй ээ алдагдсан гар утас минь. Чамайгаа алдсан, Чамгүйгээр өнгөрөөж буй энэ өдрүүд юутай гачлантай. 
Яг чам шиг магадгүй чамаасаа сайхан гар утастай болноо л гэж найдая. Чамдаа би Хайртай байсан юм шүү. 
Сэтгэгдэл:


хэхэ. одоо би өөрийг олоод мартчихсөөн
Бичсэн: ulaankaa цаг: 12:43, 2016-3-7 | Холбоос | |


Пээээ шаал өөр бодоол явжийлаа. хэллэг сайн байна шүү.
Бичсэн: director цаг: 09:23, 2016-3-4 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant