Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-12-11
Хөлдүү матери+хэл=наалданпад
802_2 

     Бас л эгзэгтэй мөч шүү... Тоглож байгаад мөсөн дээр, Хашааны хаалганы турбанд, усанд явахдаа битонныхоо ирмэгэнд, барааны байшингийн цоожинд, Гэрийн түлхүүрэнд, тэс хөлдүү сүүнд, хадаасанд... За шанаганд бол тоймгүй олон удаа наалдуулсан даа. 

Хамгийн аймаар нь мод тавьж хөрөөддөг төмөрнөөс зүүгдэж тоглож байгаад налдуулсан тохиолдол. Хөлөөрөө зүүгдэх гээд толгой доошоо харсан байсныг хэлэх үү. Уйлж ч болохгүй. Хажууд хүүхдүүд шоолж нусаа сугараад, хөлдтөл инээгээд. Бас гар хайраад...гараа авах гэхээр унах гээд. 

Тэр бүх үед шууд зулгаагаад л цусаа гоожуулж байж салгаж байсан юмдаг. 
Харин яагаад хөхөө өвлөөр очиж төмөр долоогоод байснаа одоо бодохоор ойлгохгүй юм....валайн. /Анх удаа хашааны төмрөнд наалдуулж туршилт хийснээс бусад нь. Туршилт амжилттай болсон нь мэдээж/

Ээж болохоор " Чи бээр цус багатай учир төмөрийн дутагдалд ороод тэгдэг байсан байж магадгүй" гэж хожим шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан ч тэр үед намайг хэлээ төмрөнд удаа дараа наалдан паддуулсаныг нэг ч удаа мэдэж байгаагүй гэсэн. /Ардын хүүхэдийг сургаад ажил ажил гээд л, амьны мань мэт нь бол хяналтаас нь гадуур л дамраад л../

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax