Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-01-12
Чи бол Зөвхөн З үсэг
 9571_1024482194290763_59184740463535761_n

Чи бол ҮҮРДИЙН гэдэгт ордог Ү үсэг биш
Чи бол зуурдын гэдэгт ордог З үсэг 
Чи сэтгэл гэдэгт ордог С үсэг биш 
Чи зүрх гэдэгт ордог З үсэг 

Чи байшин гэдэгт ордог Б үсэг биш
Чи зам гэдэгт ордог З үсэг 
Чи амьдрал гэдэгт ордог А үсэг биш 
Чи зураг гэдэгт ордог З үсэг 

Чи хайр гэдэгт ордог Х үсэг биш 
Чи зун гэдэгт ордог З үсэг
Чи би гэдэгт ордог Б үсэг биш
Чи замнал гэдэгт ордог З үсэг 

Чи үүрд биш
ЗУУРДААР  учирсан
Чи сэтгэлд биш
ЗҮРХЭЭР шоглоод одсон 
Чи байшинд үүрлээгүй
ЗАМААР шуураад сарнисан
Чи Амьдралын минь хуудасанд
ЗУРАГ л болж үлдсэн 

Чамаас гарсан хайр 
ЗУН шиг хагдраад дууссан 
Чамд дурласан би 
Замнал болоод өөртөө үлдсэн

Чи миний Х үсэг биш
Чи харин Зөвхөн гэдэгт ордог
Зөвхөн З үсэг байсан



 
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax