Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-02-04
Алсран одох тусам
1454584164 
Намрын өдрүүд
Над дээр ирж буцах тоо олширох тусам
Намхан болсон  ижий минь 
Үрчлээндээ ундууцах тусам 

Нар өвлөөс зуны хооронд 
Илч гэрлээ уртасгаж бас богиносгох тусам
Надаас зарим хүмүүс холдож
Зарим хүмүүс танил болох тусам 

Зулай гишгэсэн ах нарын минь 
Үс нь халцарах тусам 
Зураггүй будаггүй сэтгэлүүд
Алсран одох тусам 

Үүрийн таван цагт 
Утсанд ирдэг байсан
Уртаас урт
Санаж бэтгэрсэн зурвас
Ховордох тусам 

Удмаа биднээр хэлхээд
Улаан дөл болон харвасан 
Өвгөд эмгэдийн тухай
Үр хойчдоо
Үлгэр мэт хүүрнэх тэр мөч ойртох тусам 

Бодол бүхэн нэг л учирт зангилагдан чангарч
Нулимас холдож, дотогшоогоо илүү чийгшиж
Нутагийн ууланд чулуу болон хадагдсан 
Амь бүхнээс ухаан сонсохыг хүсэвчилж
Нуураа зорин ирэх шувуудад атаархан ширтэх юм 

Ээдээ энэ бие минь 
Элээгдэж байгаагын шинж үү дээ 



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax