Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-04-06
Би өөрийхөөрөө байх эрхтэй
61b8871d867aabb8d611eb3d64f24f69(1)
Би өөрийхөөрөө байх эрхтэй.
Чихэндээ чихэвч зүүгээд зөвхөн өөрийнхөө аяаар дуу дуулах, хэнтэй ч ярихгүй урдах ажлаа хийж суух, Хаашаа ч юм хэнд ч хэлэхгүйгээр ганцаараа явж, хүссэн хүнтэйгээ хэнээс ч айхгүйгээр уулзах, дурлаж дэггүйтэж, хайрлаж шаналах, залхмаар утасны дуудлагыг авахгүй байх, өөрийхөөрөө сэтгэх, шинэ ажил хийх, хүссэн киногоо үзэх, нүцгэн хүүхний зураг үзэх, утсандаа дуртай зүйлсээ татаж, уйтгартай гунигтай дуу сонсож гудамжаар удаан алхах, хэтэрхий өргөн өмдөндөө огт түүртэйхгүйгээр өөртөө итгэлтэй уушийн газар суух, Оюунлаг нэгэнтэй уулзаж оюун ухаанаа алдатлаа архи уух, гэрээ хэдэн хоногоор ч цэвэрлэхгүй байж бэлэн гоймон идэж, бас цуйван хийж, гэртээ нүцгэн бүжиглэж, ном уншиж, шүлгээ бичиж, өдөржин орондоо хэвтэж, хөшгөө нээхгүйгээр, хаалгаа ч тайлахгүйгээр бүгэж, ганцаараа пиво ууж, утсаа унтраагаад хэдэн өдөр орчлонгоос тасрах, дургүй бол инээхгүй байх, дуртай үедээ хөштөлөө инээх, таалагдахгүй бол дугарахгүй байх, таалагдвал тэвэрч аваад үнсэх, уулзмаар байгаа бол өөрөө залгаад гуйх, хүсэл шуналаа илэрхийлэх, хүсэхгүй үедээ орхиод гарах, авмаар байгаа хувцасаа хар байсан ч авах, Олсон мөнгөөрөө оймс ч авах, хоол ч авах, ер нь бол юу юу ч авч яаж ч үрэх, мөнгөгүй бол хатсан боорцог, хар усаа уугаад, хаанаас хаа ч хүртэл таваргах эрхтэй.  БИ ӨӨРИЙХӨӨРӨӨ БАЙХ ЭРХТЭЙ. Хэнд ч гай болохгүйгээр хүссэнээрээ амьдрах эрхтэй. Үүнийхээ төлөө хэнд ч ад үзэгдэхгүй, муулуулахгүй байх эрхтэй.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax