Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-5-19
Ааваа наана чинь...
13055868_1104874496251532_2482906224190166138_o
Ааваа наана чинь цас ордог уу
Аль эсвэл алимны мод ургадаг уу
Ар араасаа одсон
Амьдралын андуудтайгаа
Аяга тагш сархад хүртэн хүүрнэх
Бороотой өдрүүд тохиодог уу

Ааваа наана чинь
Олон хүн оршино уу
Алс нь би
Амьдралаа дуусгачихаад
Араас чинь очоод
Гараас чинь хөтөлж болох уу

Ааваа наана чинь
Гол мөрөн урсдаг уу
Авснаасаа ангижраад
Хөвж чөлөөлөгддөг үү
Нар ямар өнгөтэй манддаг вэ
Сарны туяа хэрхэн тусдаг вэ

Ааваа наана чинь
Дуу дуулж, шүлэг бичиж болдог уу
Амраг хайрын сэтгэл амьдардаг уу
Хээгүй тэнгэр гэж байдаг уу
Хязгааргүй олноор шувууд нисэлддэг үү

Ааваа наана чинь
Би очиж болох уу
Ахиад охин чинь биш
Аав нь болж төрж болох уу

Тэндээс дахин хаашаа ч явахгүйгээр
Тантай хамт үүрд мөнхөрч болох уу



Сэтгэгдэл:


Би бичсэн юм шүү сэтгэл гэгэлзэээд л, бас ганцаардаад...
Бичсэн: Багаа нь (зочин) цаг: 10:18, 2016-5-31 | Холбоос | |


Ааваа наана чинь хүнй ертөнц оршдог уу
Алдаа онооны дэнсийг хэлэлцэж болдог уу
Алсад сүүмэлзэх ирээдүйг мэдэж болох уу
Анхнаас энэ амьдарлийг эхлүүлж болох уу...


Бичсэн: Зочин цаг: 10:16, 2016-5-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant