Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-07-04
Инээх шалтаг ихтэй
1467604822  
  Амьдрал сайхан, инээх шалтаг ихтэй, уйлж баярлах шалтаг бас ихтэй. Цэв цэнхэр тэнгэр, Цав цагаан үүл, нов ногоон мод.

Заримдаа аянга шиг аашиндаа цохиулж навс унана, харин заримдаа солонго шиг залуу насандаа хөөрч хөвнө.  Дурлах гэж яарна, дурласан хойноо гуниглах гэж цаг гаргана. Цав цагаан сарны цаана ув улаан нар мандах гээд зэхэж буйг санаад эргээд сэтгэлээ эдгээнэ. Мартаж байхад дурлал эргээд ирнэ, маргааш гэж боломж олгохгүйгээр дурлаагүй байсан тэр өнгөрсөнд нь үлдээнэ.

Харин хайрлахаас айна, айдсаа хамгийн их хүснэ. Хүсэл биелчихвэл эцсийн зогсоол мэт санагдана. Хүүхэд шиг мөрөөдөлдөө эргэн живнэ. Энэ бүхэн миний амьдрал.

Амьдрал сайхан. Өглөөний нарны туяаг зүсэн салхи сэнгэнэхэд, Өөвгөр болжмор цонхоны ирмэг дээр суун нойтон давалчаа сэгсэрэхэд, даашинзны хормойд цэцэг орооцолдож, нүцгэн шилбийг гижигдэх нь ...

...Бороонд дайгдан хачин сонин хүсэл дотроос ноцох нь, орцны жижүүрийн халтар жаахан охины инээд байраар дүүрэн цуурайтах нь, хажуу талын байрны нэг давхарын кораокенээс халамцуу эрийн "Чамдаа би хайргүй байхын аргагүй..." гэсэн сөөнгө дуу сонсогдох нь амьдрал сайхан, инээх шалтаг ихтэйнх...

Амьдрал сайхан, инээх шалтаг ихтэй, уйлах шалтаг ч бас ихтэй. Уйлах шалтагтай байна гэдэг нь амьдарч буйн шинж...

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax