Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-08-16
Уйтгарт үдшээр
14037349_1210724728958541_329781757_o

Уйтгарт үдшийн мэнд хүргэе. Тэнгэрт наргүй сэтгэлд ханьгүй нам гүм  үдшээр,,. Хэний ч хөлийн чимээгүй, юуны ч хүлээлтийн мөргүй. Цонхон дээрх цэцэгс минь ургах, эсвэл үхэх чимээ нь сонсогдохоор тийм нам гүм. Комьпютерийн гараа тачигнуулах тэр мөч хүртэл үггүй хоосон.
Өдрөөр дайны талбар шиг ажил дээрээ, үдшээр эгээтэй л оршуулгын газар мэт гэртээ бүгэх нь нэгэн ёс мэт. 
Гадаа борооны чимээ  нэмж түрэв. Орох бүртээ сэтгэлээс минь юуг ч юм арилгаж, бас юуг ч юм гуниг болгон авч ирнэ. Хэт баярлах хийгээд хэт гуниглахын хооронд юу байнам бэ. Зөвхөн залуу нас уу, эсвэл хэнд ч хэлдэггүй зорилго маань уу? эсвэл хэн ч ойлгож ханьсахгүй хүнийсгэл мөрөөдөл минь үү? 
Угаасаа буруу бодсон уу эсвэл төөрөгдөл дунд оршино уу. Мэдэхгүйгээ мэдэхгүй байх шиг тийм мэдрэмж. Уйтгарт үдшээс уйтгарт гүн шөнийн зүг...зүрхээ тэвэрсээр жингүйдэх мэт хэвтэх...Уйтгарт цагаан борооны чимээ л сонсогдоно...



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax