Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-10-25
Миний найз бүсгүйчүүд
a17ef9e428c964f918c0a31d0e8c3172
 
Дэлгэсэн ном шиг сонинхон, бас учирлаг
Дэнжийн цэцэгс шиг гоёхон бас үнэрлэг
Дууны бадаг шиг уянгалаг бас уярам
Дутуу үгүй, дүүрэн хундага шиг  миний найз бүсгүйчүүд

Оюуны жимээр өртөөлөн нэг газар цуглаж
Олон гоо охидоос нэг нэгнээ таниж
Нэгэн мэргэжлийн мөрөөр хунгийн дэгдээхийд шиг алхаж
Нэр нэрээрээ, бусдын аманд эвлэрсэн нөхөд минь 

Зам тавилангаа дагаж анхны үрээ өлгийдөн
Зарим нэг өнгө нь гэргий заяанд намбархах ч
Учралын хундага харшуулан биесийнхээ төлөө тулгахдаа
Хултай айраг шиг өнөөх л зангаараа цалгицгаах.
Зургаан өнгийн инээдийг нэгэн нотонд оруулсан
Зургийн хальснаа аанай л хамтдаа мөнхрөх охид минь 

Дурласан зүрх, дуулсан дуу, дүүрэн жаргалаа 
дундаа хувааж  хамтдаа хөөрцөглөдөг халгиа хэд минь
Дутуу үг, уйлсан нүд, дундуур бүхнээ
Дундаа хувааж хөнгөрдөг хүний хайлан найзууд минь ээ

Өнөөдөр, 
Өнөөдөр биш маргааш болсон ч
Өнөө хэд минь л
Найзууд,
Найзууд хэвээрээ үлдэнэ дээ


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax