Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-11-05
Надад дурласанд чинь би дургүй
14936990_1281160988581581_1560953139_n
Надад дурласанд чинь би дургүй
Навч шиг хийсдэгийг минь мэдсээр байж
Намар шиг буцаад ирдэгт чинь дургүй

Үсний минь өнгийг өөрчлөгдсөнийг
Өндөр өсгийт маань элэгдсэнийг
Утасны цаана, үгс минь
Уйлж, Уярч, Уурсахын
Альныг нь ч
Андахгүй мэдэж,
Аргаддагт чинь дургүй 

Инээмсэглэл минь ямар олон өнгөтэйг,
Санаа алдах минь ямар их гунигтайг,
Цээжинд минь
Цэцэгтэй зүүлт ямар сайхан зохидогийг
Зовхинд минь
Ямар аялгуу нулимас хуруулдагийг
Яг таггүй мэддэгт чинь
Би дургүй

Гэвч...,

Хайр намайг яаж согтоодгийг,
Хайрлахаараа би яагаад
Илүү их ганцаарддагыг,
Чамд яагаад үүдээ тайлдаггүйг, 
Чиний сүүдрийг өнгөөр будчихаад
Тэвэрч явдагийг минь,
Огтхон ч мэддэгүйд чинь 
Би бүүр их дургүй 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax