Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-11-09
Улаан зангиа, Дэгжин шар үст ТРАМП

Улаан зангиа, шийдэмгий харц, дэгжин шар үс, шулуун шударга үгтэй бизнесмэн гэгддэг байсан Доналд Жон Трамп өнөөдөр АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч болов. Тэгвэл дэлхийн том гүрний удирдагч болж буй Трамп гэж хэн болох талаар түүний түүхийг бага сага сөхлөө.

Тэр бол Америкийн үл хөдлөх хөрөнгийн бизнесийн магнат, дэлхий даяар Трамп гэж алдаршсан өдгөө 70 настай Доналд Жон Трамп юм.

Хувийн амьдрал

Тэрээр анхны эхнэр болох Ивана Трамп буюу Ивана Зелчиков  хэмээх Чех бүсгүйтэй 1977 онд гэрлэсэн юм. Тэдний дундаас Доналд ЖР, Иванка, болон Эрик гэсэн гурван хүүхэд мэндэлжээ. Дэлхийн алдартай хүмүүсийн хувийн амьдрал тогтворгүй байдгийн адилаар 1992 онд тэд гэр бүлээ цуцлуулсан байна.

first
Анхны эхнэр Ивана Зелчиков

image
Хүү Доналд ЖР, Эрик, Охин Иванка нарын хамт

Тэрээр эхнэрээсээ салсанаас жилийн дараа Марла Маплестай гэрлэж Тиффани хэмээх охинтой болсон ч 1999 оны зургаан сард тэд мөн салжээ. 

1478687844
Хоёрдахь эхнэрийн хамт 

     2005 оны 4 сарын 26-нд Словены иргэн Милание Кнаус хэмээх залуухан бүсгүйтэй гэрлэв. Тэд 2006 онд Баррон Виллиам Трамп хэмээх хүүтэй болсон ба Трампын тав дахь хүүхэд юм. Тухайн үед Трамп цаашид ч хүүхэдтэй болох бодолтой байгаагаа сэтгүүлчдээс нуудаггүй байв.

1478686431
Одоогийн эхнэр, АНУ-ын 45 дахь тэргүүн хатагтай Милание Кнаус, Хүүгийн хамт

Түүний гурван том хүүхэд нь эцгийнхээ компанид ажиллаж аавынхаа зааж сургаснаар бизнесээ амжилттай авч явдаг. Том охин Иванка Трамп нь нөлөө бүхий үлгэр жишээ бизнесмэн хүчтэй эмэгтэй юм. Тэрээр эцгийнхээ ажлыг маш сайн үргэлжлүүлж авч яваа бөгөөд улс дамнасан зочид буудал, амралтын газар зэрэг үл хөдлөх бизнесийн үйл ажиллагааг хариуцдаг. Иванка ах нартайгаа хамтран 2007 онд Трампын зочид буудлын “хаант улсыг” бий болгожээ.

trumpfamily2
  Хүүхдүүдийн хамт

1478686689
Үзэсгэлэнт Иванка Трамп

1478689194

Боловсрол

Трамп багадаа сахилгагүй хүүхэд байсан бөгөөд түүний  талаарх багш нарын гомдол эцэстээ хүрсэн тул эцэг эх нь түүнийг  Нью-Йоркын  цэргийн Академруу явуулсан нь өнөөгийн алдрын оргилд хүрч, удирдагч хүний бүх зан чанарыг хатуу чанд дэглэмийн дор олж авахад туслажээ.
1478687515
                             Цэргийн сургуулийн сонсогч Трамп

Цэргийн сургуулиа дүүргэж, улмаар эцгийнхээ компанид таван жил ажилласны дараа, 1964 онд Фордхамийн их сургуульд сурч хоёр жилийн дараа Пенсилвань мужийн Санхүү худалдааны их сургуульд шилжин суралцаж эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгсчээ.

Амжилтын эхлэл

1478686818

     Анхны амжилттай бизнес нь  Огайо мужийн Цинцинати хотын дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдан авч өөрөөсөө нэг  ч цент гаргалгүй засгийн газрын санхүүжүүлтээр  засварлан  12 сая доллараар зарсан нь  цаашид амжилттай бизнес явуулах мөнгөний эх үүсвэр болжээ.  Манхеттон дүүргийн баруун хэсэгт байх төмөр замын хэсэг газар дээр бизнес төв барьж, тухайн үедээ л дээдсийн хүрээнийхний зочид буудал гэгдэж байсан Комодор зочид буудлын засварлах эрхийг олж авсанаар нэр хүнд нь барилгын салбарт цуурайтаж эхэлсэн байна.
     
Улмаар  1979 оны тавдугаар сард Нью-Йоркын тавдугаар өргөн чөлөөнд 58 давхар, доод давхарууддаа тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдтэй, гаднаа хүний сэтгэлийг хөдөлгөсөн загвар дизайнтай 80 фут өндөр усан оргилууртай Трамп цогцолборыг ашиглалтанд оруулсанаар түүний нэр хүнд асар хурдацтай өсчээ.
Тэр ч байтугай Трампын барьсан барилга л хамгийн чанартай гэгдэж түүний барьсан барилгад амьдрах, бизнесээ явуулах нь нэр хүндийн хэрэг болсон байна.Үүнээс хойш түүний нэр хүнд гэрлийн хурдаар өсөж түүний
мэдэлд барилга, казино, агаарын тээврийн салбар орж, тэр ч байтугай хөлбөмбөгийн клубтэй болжээ. Казино мөнгө олох ашигтай бизнес болохыг ойлгосон тэрээр 1990 онд тухайн үедээ хамгийн өндөр өртөгтэй гэгдэх  Таж Махалыг худалдаж авчээ.
162736482

trumptajpic1

Доналд Жон Трампы Уналтын үе

Их амжилтыг уналт дагав. Түүний хамгийн их уналтад орсон жил 1990 он юм. Энэ үед компанийн ашиг орлого нь 1.7 тэрбум доллараас хагас тэрбум болтлоо буурсан байна. Түүнийг ажлын нарийн төлөвлөгөө байгаагүйн улмаас уналтанд орсон гэж зарим мэргэжилтнүүд үздэг.

Улс төр, телевизийн салбарт хэрхэн орж ирэв

1436687699687
     Сүүлийн жилүүдэд тэрээр улс төр, телевизийн салбарт хүч
үзэж эхэлсэн нь өдгөөгийн ерөнхийлөгч болох эхлэл болсон ажээ. Түүний зохион явуулдаг шоу нь залуусд мөрөөдлөө биелүүлэхэд туслах зорилготой байв. Сонирхолтой шоу гэдэг утгаараа ард түмнээс ч ихээхэн сайшаал хүртжээ. Тэр ч байтугай өөрийн охин Иванка Трампыг энэ салбарт уруу татаж олон олон шоу нэвтрүүлгийг хамтран хөтлөх болжээ. 

     Тэрээр Америкийн ерөнхийлөгчийн өмнөх сонгуульд нэр дэвших шийдвэр гаргаж байсан ч эцсийн мөчид нэрээ татаж байсан ч тэрээр энэ удаад өрсөлдөж эцэст нь ерөнхийлөгч болж түүхэнд нэрээ агуа томоор үлдээж чадлаа. Харин сайнаар эсвэл муугаар гэдэг нь түүний ирэх 4 жилйин ажлаас харагдах биз ээ. 

1478689227

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax