Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-03-28
Зургаадугаар сарын бороо асгархад
 9mWOk
Чиний зүрхээс өөр 
Юу ч үгүйгээр
Чимээгүйхнээр бас
Ганцаараа явж хүрэх
Тэр газрыг Диваажин гэдэг байх

Авч очсон зүрхтэйгээ
Амьдрал ярьж суусаар
Тэндээ үүрд
Бөх нойрсохыг 
Тэнгэрт одох гэдэг байх

Есдүгээр сарын бороо
Тэнд үргэлж асгаравч
Ерөөсөө ч норохгүй,
Бас уйдадгүй болохоор
Бороо дээрээс ордог байх

Авч очсон зүрх нь 
Амилж инээмсэглэх мөчийг,
Аяа хайрт хүмүүн нь 
Араас нь одох гэдэг байх ..., 

Миний зүрхийг хэн атгаад
Манант диваажинг зорио вэ
Өнөөх л есдүгээр сарын бороонд
Тэр нороогүй хэвээрээ
Энэ амьдралаас намайг
Явж очихыг хүлээж байгаа байх

Зургаадугаар сарын бороо асгархад
Зун ирнэ, харин би энд норно
Есдүгээр сарын бороо асгархад
Намар ирнэ, харин чи тэнд
Нороогүй хэвээрээ 
Зүрхийг минь тэврэн нойрсоно

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax