Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-04-11
ХЯТАД, ИХ БРИТАНИ, АНУ, АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАХ, СУРГАЛТЫН ТӨЛБӨР, АМЬЖИРГААНЫ ЗАРДАЛЫН МЭДЭЭЛЭЛ, ХАРЬЦУУЛАЛТ
1491901744

Хоёр хоногийн өмнө Хятадад хэрхэн тэтгэлгээр суралцах талаар мэдээлэл, зөвлөгөө оруулсантай холбоотойгоор Тухайн улсад суралцахын давуу тал болон тэтгэлэгт ороогүй Зардал үнэ өртгийн талаар асуултууд олон ирж байна. Илүү ойлгомжтойгоор тайлбарлахын тулд хэрвээ тэтгэлэгт хамрагдаагүй бол Хятад улсад гадаад оюутан ямар зардалтайгаар суралцахыг бусад, манайхан хамгийн түгээмэл суралцахын хүсдэг 3 улсын их сургуулиудын төлбөр, өртөг амьжиргааны зардалтай харьцуулан мэдээлэл бэлтгэлээ. Та дараах тоон мэдээлэлтэй танилцаад Хятад улсад тэтгэлэг авах нь танд санхүүгийн ямар их боломжийг олгож байгааг ойлгох байх аа гэж найдаж байна.

I. Хятад

1. Бүртгэлийн хураамж

Сургалтын төлбөр, Бүртгэлийн хураамж нь сургууль болон зэрэг мэргэжлээсээ шалтгаалан өөр өөр байдаг ба голдуу 90-150 ам доллар -ын хооронд байдаг. Ер нь бол 200 ам доллароос хэтрэхгүй.
Их дээд сургуулийн санал болгож буй хөтөлбөрүүдээс хамгийн үнэтэй бүртгэлийн хураамжтай нь , MBBS / Bachelor of Medicine and Bachelor of Surgery-Анагаах ухааны бакалавр болон мэс заслын бакалавр/-хөтөлбөр байдаг. 
Түүнчлэн хятадын шилдэг их дээд сургуулийн жагсаалтад орсон сургуулиуд бүртгэлийн хураамжаа цаашид нэмэхийг үгүйсгэхгүй. 
Хэдий тийм боловч хятадын их дээд сургуулийн төлбөр UK/USA-тай харьцуулахад харьцангуй хямд. Ойролцоогоор дундаж төлбөр жилд 3300 ам доллар (20,000 юань орчим)-аас 9900 ам доллар (60,000 орчим юань ) байдаг.

2. Амьдралын дундаж өртөг

Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг том хотуудын амьдралын өртөг 1 сард 4500-5000 юань (74-830 орчим ам доллар) байдаг бол бусад хотуудад 1 сарын 1500-3500 юань / (250 -580 ам доллар орчим). Гэсэн хэдий ч таны амьдралын хэв маяг, хэрэглэдэг хоол хүнснээс хамаараад Хятад улс бусад улс оронтой харьцуулахад хамгийн хямд гэж хэлж болно.

II. Их Британи /UK/

1. Бүртгэлийн хураамж/ Сургалтын төлбөр

Их Британийн зарим их сургуулиуд Cambridge/Oxford/Lse/IC/UCL гэх мэт сургуулиудтай адил бүртгэлийн хураамжгүй байдаг. 
Ерөнхийдөө бол төлбөр нь 150 фунт (250 орчим ам доллар )-аас 250 фунт (410 орчим ам доллар ) байдаг. 
Сургалтын төлбөрийн хувьд бүх гадаад оюутнуудад зэрэг, мэргэжил, улс үндэстэн, тухайн сургуулиасаа хамаараад наад зах нь нэг жилд 10,000 фунт (16362 орчим ам доллар) байдаг. 
Энэхүү бүртгэлийн хураамж нь дэлхий даяар, хүүхдээ тус улсад сургах гэж буй дундаж гэр бүлд маш их санхүүгийн дарамт болдог байна.

2. Амьдралын дундаж өртөг

Ялангуяа Лондонд амьдрахад амьдралын өртөг 1 сард 800 фунт (1310 орчим ам доллар ) байдаг. Харин Их Британийн хотуудад сард 200-500 фунт (330 -818 орчим ам доллар )-аар амьдрахад хангалттай юм.

III. АНУ

1. Бүртгэлийн хураамж/ Сургалтын төлбөр

Америкийн 1474 сургуулиас зөвхөн 39 нь бүртгэлийн хураамжгүй байдаг. 
Дээрх сургуулиудын бүртгэлийн хураамжийг дунджаар тооцоолж үзвэл 38.44 ам доллар байдаг. (жич: 282 сургууль өөрийн бүртгэлийн хураамжийн талаар ямар нэг мэдээлэл тавиагүй байна).
Гэхдээ энэ нь хүмүүст ихээхэн санхүүгийн дарамт болж байдаг учир зарим сургуулиуд бүртгэлийн хураамж авахаа болих бодлого баримталж байгаа ажээ. 
Энэхүү бодлого нь хязгаарлагдмал бөгөөд зөвхөн онлайн бүртгэл хийлгэхэд л хамааралтай юм.

2. Амьдралын дундаж өртөг

АНУ-д амьдрахад ойролцоогоор 8,000-10,000 юань (1300-1650 орчим ам доллар )-аар нэг сар амьдарна. Гэхдээ энэхүү тоон үзүүлэлт нь өөр өөр хотуудад өөр өөр байдаг. Үүнээс гадна, таны амьдралын өртгийн ихэнх нь орон сууцны төлбөрт зарцуулагдах бөгөөд жил бүр 3500-7000 ам.доллар байна.

IV. Австрали

1. Бүртгэлийн хураамж/Сургалтын төлбөр

Австралийн ихэнх сургуулиуд нь бүртгэлийн хураамж авдаггүй бөгөөд зарим нэг сургууль буюу жишээлбэл New Southwales University 100 австрали доллар авдаг. 
Австралийн их сургуулиудын сургалтын төлбөр 1 жилд 3000 австрали доллар (2700 ам доллар орчим) байдаг. Харин юаньтай харьцуулбал 15000 юань гэсэн үг.

2. Амьдралын дундаж өртөг

Австралид бүс нутгаас хамааран амьдралын өртөг өөр өөрөөр хэлбэлзэж байдаг.
New South Wales болон Victoria State-д суралцах гэж буй оюутан жил бүр 12000-15000австрали доллар (10750 -13437 орчим ам доллар ) бэлдэх шаардлагатай. Харин Queensland болон Австралийн нийслэл хотод 8000-12000 австрали доллар (7170 -10750 орчим ам доллар ) байдаг.

• Дээрх үзүүлэлтийг зөвхөн Peking University/Бээжингийн Их Сургууль (Хятад), Harvard University-(АНУ), University Of New Southwales (Австрали)-ын нэг жилийн суралцах зардлаар тооцоолон гаргасан юм.

Сургууль тус бүрд нь төлбөр, өртөг зардлын мэдээллийг доор дурдлаа.

1. Peking University (Хятад ) 
-Бүртгэлийн хураамж: 120ам доллар
-Виз-ний төлбөр: 140 ам доллар
-Сургалтын төлбөр: 3,500 ам доллар
-Амьдрах зардал болон бусад зардал: 2,000 ам доллар
-Нийлбэр/жилээр: 5760 ам доллар

2. Cambridge University (Их Британи) 
-Бүртгэлийн хураамж: 84 ам доллар
-Виз-ний төлбөр: 500 ам доллар
-Сургалтын төлбөр: 25,224 ам доллар
-Амьдрах зардал болон бусад зардал: 12,651 - 18,807 ам доллар
-Нийлбэр/жилээр: 38,434 - 44,590 ам доллар

3. Harvard University (АНУ) 
-Бүртгэлийн хураамж: 226 ам доллар
-Виз-ний төлбөр: 160 ам доллар
-Сургалтын төлбөр: 35,021 ам доллар
-Амьдрах зардал болон бусад зардал: 13,500 - 22,500 ам доллар
-Нийлбэр/жилээр: 48,907 - 57,907 ам доллар

4. University Of New Southwales (Австрали)
-Бүртгэлийн хураамж: 46 ам доллар 
-Виз-ний төлбөр: 510 ам доллар 
-Сургалтын төлбөр: 20,298 ам доллар 
-Амьдрах зардал болон бусад зардал: 13,460 - 19,030 ам доллар 
-Нийлбэр/жилээр: 34,314 - 39,884 ам доллар

За эцэст нь: 
Хэрвээ та Хятад улсад зөвхөн Хятад хэл сурахыг хүсэж байгаа бол сургалтын төлбөр хот бүрд янз бүр байдаг. Хэрвээ суралцахад таны хадгалсан мөнгө хүрэхгүй байгаа бол би танд аль болох өртөг багатай хот сонгон суралцахыг санал болгож байна. Учир нь тэнд сургалтын төлбөр Бээжин Шанхайгаас 20-30%-аар хямд байх болно. Жишээлбэл Ши-ань, Чунцин, Chengdu, Wuhan, Changsha, Shenyang, Чиндао, Lanzhou, Урумчи , Guiyang, гэх мэт. Бээжин, Шанхай, Тяньжин, Далянь, Гуанжоу зэрэг "нэгдүгээр зэрэглэлийн" хотуудад суралцахад зардал бусад хотуудаас илүү өндөр байна.

Нэмж сонирхуулахад БНХАУ-ын бусад хөтөлбөрүүдтэй харьцуулахад илүү үнэтэй төлбөртэй мэргэжил бол MBBS бөгөөд ялангуяа Англи хэл дээрх хөтөлбөр. Хамгийн хямд MBBS хөтөлбөр Zhenjiang мужийн Jiangsu их сургуульд /жилийн 22,000 юань/ байдаг. Харин хамгийн үнэтэй нь Шанхай хотын Тongji их сургуульд /жилийн 50,000юань/ байдаг.

Эцсийн эцэст: 
Хэрвээ та өөрийн төлбөрөөр дээрх зардлыг хувиасаа гаргаад Хятад улсад суралцах боломжгүй бол яг одооноос эхлээд Хятад хэл сурч эхлээрэй. Хэрвээ таны HSK (Хятад хэлний төвшин тогтоох шалгалт) оноо хангалттай өндөр бол та Хятадын засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах бүрэн боломжтой юм. Энэ нь дээрх бусад улс орнуудаас илүү давуу талтайг харуулахын тулд дээрх харьцуулалтыг хийж мэдээлэл хүргэлээ.

/жич: Доллар-2421, Юань 350-тай орчим ханштай байгаа тул дээр дурдагсан доллар юаны дүнг төгрөгт хөрвүүлээд бодоорой/

Өөр миний бичилгүй үлдээсэн, таны асуух зүйл байвал комент үлдээгээрэй. 
За бүүр эцэст нь өнгө мөнгө, гоо сайхан, зүс царай, хувцас хунараас гадна бас мэдлэг боловсрол чадвар бүүр илүү чухал юм шүү. Боловсрол чадвар, хүн чанараас үүдсэн үнэ цэнэ танд жинхэнэ аз жаргал хүндлэлийг өгөх болно. Мэдлэг чадвар хүн чанар, хичээл зүтгэл байхад өмнөх сайхан бүхнийг бүтээж чадна шүү дээ.

А.Баясгалан-140411

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax