Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-5-1
СЭРҮҮЛЭГ

moondance
Ай
Өглөөгүүр жиргэх шувуудын дуу
Аавын минь үхэл хоёр
Амьдралын минь мөнхийн сэрүүлэг

Ээжийгээ жаргааж чадахгүй нь гэх гансрал,
Ирэх цаг мөч бүхэн
Биднийг холдуулж байна гэх бодол 
Өр зүрхэнд тонгочих өдөр бүрийн шаналалт сэрүүлэг

Хэний цээжинд наалдчихаад
Хэвлийдээ удмыг нь тээж
Өөрөөсөө өөр дахиад нэг 
Өөр ертөнцтэй тэмцэлдэх бол гэсэн
Ирээгүй өдрийн төлөөх
Ир үгүй бас нэгэн бодолын сэрүүлэг

Тархиндаа биш гэдсэндээ зориулж амьдарч буй
Талын ганц чулуу шиг өнчин өдрүүд
Цаг цагаар хүн чанараас минь цулгаах
Цаг тутамд дуугардаг зуурдын сэрүүлэг 

Ай 
Дэрэн дээр минь найдтай хамт хэвтчиээд
Дахиад л энэ шөнийг ганцаараа өнгөрөөнө гэж тохуурхдаг,
Унтах цагаар минь сэрдэг
Үзэгдэх биегүй үдшийн сэрүүлэг..,,

Сэтгэгдэл:


Ай
Өглөөгүүр жиргэх шувуудын дуу
Аавын минь үхэл хоёр
Амьдралын минь мөнхийн сэрүүлэг....ай ай ай ай ай
Бичсэн: Зочин цаг: 12:59, 2017-5-4 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant