Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-05-30
Өвлөөр охид хаачдаг тухай
 7518b8544a42e31f233ba7f6546bf046

Зуны охидыг хараад л баймаар..,
Тэд өвөл ор тас байгаагүй юм шиг,
Тэдний хун  шиг алхаа өвлөөр  хаачдаг тухай
Бодох,
Тэр бодол дунд
Энэ эрэгтэй ерөөсөө орж ирэхгүй байгаа нь.....

Би
Тэр охидоос, тэдний алхаанаас, бас инээднээс нь хол 
Олон давхарын дээр
Бас

Дэрвэх даашинз, дэрвэхгүй юбка,  сүрчигний үнэрээс нь хол
Цэлгэр том, зузаан цонхны наана сууна
Гэвч тэд миний дэргэд мэт
....
Харин энэ залуу бид хоёрын дунд
Гурван хөлтэй ширээ
Гүцтэй халуун ус
Жижигхэн гэрэл...

Тэрний гарт нь гар утас, харц нь миний цээжин дээр
Миний гарт аягатай кофе, харц маань гадаа тэнэнэ
...Тэрний тархинд би бас тэр охид, гар утас нь бүгд эргэлдэж байгаа
Харин миний тархинд тэр охид өвөл хаачдаг тухай бодол л байгаа 

Энэ өдөр
Энэ залуу бид хоёрт
Зүрх ерөөсөө байхгүй...,






Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax