Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-07-26
Өөртөө бичсэн шүлэг
 20424602_1582302925134051_765676525_o

Яагаад үргэлж гунигладгийнх нь талаар
Гуниглахаараа илүү үзэсгэлэнтэй болдогийнх нь талаар


Инээд нь яагаад ийм хол байдгийн тухай
Инээхээрээ ихэмсэг хийгээд
Илүү нууцлаг болдогийн  талаар


Зүүдлээд сэрэхээрээ яагаад тийм баяртай байдаг тухай
Зүүдэлсэн тэр зүүдээ ярих
Яагаад тийм дургүйнх нь талаар

Тэнгэрээс дээр амьдрал бий гэж,
Тэнд хэн нэгэн түүнд зориулж
Төгөлдөр хуур эгшиглүүлдэг гэж,
Үдэш бүр надад итгүүлдэгийнх нь тухай,
Үүргэвчээ үүрээд тийшээ явахдаа
Намайг хэзээ ч дагуулж явдаггүйнх нь тухай

Ганцаардалтай яагаад сүүлэрдэг тухай,
Ганцаардхаараа яагаад
Аз жаргалтай болдог талаар,
Удтал толь ширтэн гөлөрдөгийнх нь тухай,
Өөрийнхөө уйтгарт царайг хэзээ ч таньдаггүйнх нь тухай

Өөрөөсөө хэзээ ч уйддагүйн талаар
Тэгээд  бас

Тэр тэнгэрийн хөгжимчин бид хоёроос өөр
Хэнийг ч таньдаггүйнх нь талаар...Энэ бүгдийн талаар...,

Хэзээ ч чи мэдэж чадахгүй гэж
Тэр эмэгтэй  хэлсэн
Хэн ч  түүнийг хуурч
Чадахгүй гэж
Тэр надад итгүүлсэн 


Сэтгэгдэл:


эргэлзэх ярзайтал инээх applause
Бичсэн: Зочин цаг: 07:36, 2017-07-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax