Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-10-08
Хамт аваад яваасай
 Дахиад л шаналал, дахиад л ганцаардал. Итгэл, баяр хөөр, инээмсэглэл, бас хайр ...Бороотой хамт ирсэн, харин одоо навчтай хамт хатчихлаа. Магадгүй маргааш модноосоо тасраад хийсчихэж магадгүй...Харин би айж байна. Өнөөх л шаналал ганцаардалдаа буцаад норохвы гэхээс. Хүйтэн өвлийг эзэнтэй зүрхээ тээсээр, ганцаардлаа үүрэн өнөөх л замаараа ганцаараа алхан өнгөрөөх вий гэхээс. Энэ мэдрэмж, энэ шаналалд дахин живэх вий гэхээс айж байна. 
Сүүлчийн бороо, анхны цас, хөлөөр хөглөрөх навчис, ширүүн салхи...энэ шаналал гуниг ганцаардал хүлээлтийг минь хамт хийсгээд урсгаад аваад яваасай бил ээ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax