Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-10-21
Хоёулаа хаана болзох вэ

Дахиад хоёулаа хэзээ уулзах вэ
Дан дээлтэй бүсгүй шиг манан намирсан намраар уу
Даль жигүүр нь цуцсан шувууд ирэх хавраар уу
Дахиад хоёулаа хэзээ уулзах вэ

Зүрхэндээ хадгалсан үгийг минь хэзээ чи сонсох вэ
Зүг бүр навчис ногоорсон нялхамсуу анхилам зунаар уу
Зөрөг зам дээр мөс гялайсан нүцгэн өвлөөр үү
Зүрхэндээ нуусан үгийг минь хэзээ чи сонсох вэ

Дахиад хоёулаа хаана болзох вэ
Явган салхины нөмөртэй, чийг царцсан моддын дор уу
Янжуурын утаа шиг суунаглах өтгөн кофены үнэрт үү
Бороо бүжиж шоргоолж гүйсэн цэцэрлэгийн сандал дээр үү
Бодол бодолоо хоорондоо сүлсэн хайр дурлалынхаа тойрогт уу
Дахиад хоёулаа хаана болзох вэ


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax