Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-11-04
Би дахин ганцаардахгүй
Нэг л өдөр би тэнд очино 
Нартай бас чамтайгаа хамт байна
Гараг ертөнцийн хамгийн жаргалтай эмэгтэй болчихоод
Гарын чинь чанга атгаад бөх гэгч нь унтана

Мэдэрч буй хайраа батлах гэж
Мөнхийн усыг би амлахгүй...харин
Үдшийн наранд  зовлонгоо хамтдаа дайж явуулчихаад
Өглөөний наранд жаргалаа хамтдаа хуваан уух гэж
Би тэнд очино 

Сарны туяа амаржсан модон тагтан дээр
Чамтайгаа л хамт маргаашийг зохион сууна
Харанхуйг анирдсан чи миний сэтгэлд согтон
Хаана байгаагаа мартаад зүрхэн дотор минь нойрсоно

Хоосон биш бүтэн сэтгэлтэй болчихоод
Хорвоогийн нэгэнтээх тэр газарт би
Чамайг анх харсан тэр харцаа асаагаад
Хайр бас ирээдүйгээ гэрэлтүүлэн
Хамтдаа хүрч очино

Нэг л өдөр би тэнд очино
Надтай хамт чи минь байна
Тийм болохоор би дахин ганцаардахгүй
Тээглэж өнгөрүүлсэн шаналалт цаг хугацааг
Ор моргүй гээнэ
Орь ганцаараа дахин уйлахгүй
Орон дотроо дэрээ тэврэн гиюүрэхгүй..,






Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax