Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-12-06
Очмоор
Өсөж төрсөн суурингийн минь дундуур урсах Нарийны голынхоо тачирхан зүлгэн дээргүүр хөл нүцгэн гүймээр, Хөдөө зусландаа буусан хөгшин ээжийндээ очиж тагшин дахь сэнгэнэсэн цийдэмээ үүрэн хурганд явмаар, манан дунд эргэлдэн гэрээ эрэн гүймээр, маргаашийн тухай бодолд минь зөвхөн чулуун тоглоом л багтсан хүүхэд насандаа очмоор. 


Сэтгэгдэл:


Саяхан зүүдэндээ хичээлдээ явна гэж зүүдлээд. Тэгээд нээрээ би чинь том хүн болсонш дээ гэж санасан. Үе үе ангиа их зүүдэлнэ
Бичсэн: dadido цаг: 22:13, 2017-12-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax