Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-12-11
Амраг минь хоёулаа ярилцъя
 Алив хоёулаа ярилцъя
Аяга тагш юм дундаа сөгнөсөн ч яах вэ
Ор хөнжлийнхөө тухай хор үг биш
Одоо яг юу мэдэрч байгаагаа ярилцъя

Гадаа жавар алгуурхан нэмэгджээ
Гандмал хүрэмний минь цаана өвөл тарчилж
Зүрх минь харин цээжин дотор олон тоогоор цохилож
Зөвхөн чиний нүдийг харах гэж өчнөөн догдолсноо би яръя

Гэрийн гадаах нүцгэрч хөлдсөн моддын мөчир дээр 
Ганц навчис хатаж хорчийн чаргууцалдан үлдсэн тухай
Нүүрээ угаагаагүй хотын тэнэмэл хүн шиг
Улаанбаатарт утаа хэвтэж өнжиж буй тухай

За ер нь юуны ч тухай хамаагүй
Зүс таньдаггүй хүмүүс шиг хамгийн сүүлд хүйтнээр уулзахдаа
Зүрх зүрхнийхээ өмнүүр намрын жихүүн өдрүүдээр суулгасан
Зузаан мананг арилж уустал хоёулаа ярилцъя

Алив хоёулаа ярилцъя
Амраг минь чи нааш ир
Аяга тагш хатуу юмандаа
Ааш араншингаа дэвэртэл хөөрөлдөе
Хөө тортог суусан сэтгэл юугаан
Хундага дарсаар угаагаад
Ойлгож хайрлалцах үгс бүрээрээ даруулан
Хол байсан тэр гунигт цаг хугацаагаа
Дундаа хуваан, Хундага тулгая
Хоёулаа ярилцъя

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax