Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-12-19
Амьдрал урт бас богино
Аавын насалсан нас шиг
Амьдрал хэтэрхий богино юм 
Ээжээсээ хол өдрүүд шиг
Өдөр хоног дэндүү удаан юм 

Өглөө бүхэн нэгэн хэвийн 
Өнөөх нар ч бас нэг л зүгээсээ
Намайг гарч ирэхийг хүлээн
Намхан байшингийн дээгүүр тэгнэжээ

Бүрэнхий нөмрөх ахуйд
Бүрэнхийгээс зугатах мэт хэдэн хэрээ
Зэргэлдээх байшингийн дээвээр дээгүүр 
Бөртийн нисэн арилах нь 
Бүгчим өрөөндөө ганихран суугаа надад
Буцаж ирэх нь үл мэдэх чиний тухайгаас илүү ханьтай санагдана

Аавын насалсан 50 жил шиг
Амьдрал богинохон санагдахад
Алган дахь асаагуураа чулуудаад 
Аж төрөх гэж улам хурдан гүймээр
Ээжээс хол өнгөрөх санаашралт өдрүүд шиг
Амьдрал урт санагдахад
Ширээн дээрх лаагаа асаан
Уулзхаа больсон хайрт залуугаа бодоод
Уртаас урт санаа алдан 
Өнөөх асаагуураа эрэн тэмтэчмээр




Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax