Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2018-01-20
Амьдрал гэдэг гэнэ
Тэнгэр газрын дунд утаа суунаглаж
Намраас хаврын хооронд 
Нар бид хоёрыг холдуулна

Хоёр хөл минь 
Үүрийн гэгээ
Үдшийн бүрийн хооронд
Хотын халтиргаат замаар 
Жижиг жижиг алхамаар
Жигтэйхэн завгүй явна 

Хоёр гарын минь 
арван хурууд
Гар утас, ажлын дэвтэр
Гацаж бухимдуулдаг
Компьтерийг гар дээгүүр 
Гал авалцах мэт 
Дамжин Ээлжлэн өдөржин холхино

Нүд минь харин
Ууртай уургүй
Ухаантай увайгүй
Хүлцэнгүй, дээрэлхүү олон харцны өмнө
Хөл гар хоёрынхоо амрах жаахан агшинд
Халамцуу мэт сүүмгэрээр ядрангуй ширтэхэд..,
Өнөөх ам л
Робот шиг...,радио шиг, Эсвэл дуу хураагуур шиг
Ажлаа ярин зогсолтгүй цолгино

Энэ үзэгдлийг амьдрал гэдэг гэнэ
Ийм л завгүй байснаар өлсөхгүй
Өмдтэй бас гуталтай амьдарна гэнэ.

Зүрх бас сэтгэл  харин
Хамгийн их завтай
Хоёр хөхний цаана 
Халууны тэмээ шиг тайван


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax