Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2018-08-24
Үхүүлчихэж чи миний зүрхийг
 01b81673a98a3de6b1514d192e494e14
Өөрийн зүрхээ гээчихээд
Өмнө нь би зөвхөн
Чамайг л тэвэрдэг байлаа

...Өр минь өвдөх, гомдол төрөөд удав
Өнөөдөр би чамаас
Зүрхээн эрж олов..,

Чамд байсан зүрх минь
Даарч бээрээд царцжээ
Цамцны чинь үнэрт
Догдлохоо ч байж
Дуу хоолойнд чинь
Уяран энэрхээ байж
Дурлал минь
Чиний гар дээр нөгчжээ..,

Зүсээ буруулав чамаас,
Зүрхээ тэврэв өөрөө
Харууслын нулимас 
Огтхон ч урссангүй
Хайртай байсны ул мөр нүдэнд минь ч
Ерөөс үлдсэнгүй

Чулуужсан зүрхээ танихаа байв би
Чухам чиний халаглал л
Үсний минь ширэлдээнд шингэнэ

...Үхүүлчихэж чи миний зүрхийг
үгээгүй гунигт гуйлгачин шиг
Сэтгэл минь хоосорчихож




Сэтгэгдэл:


Гал халуун дурлалыг мэдэрч үзээгүй болохоор мэдэхгүй сэдэв байна.
Бичсэн: dadido цаг: 20:45, 2018-09-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax