Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2018-09-04
 Намраар аав минь

Жихүүн бороо шиг 
урсчихсан,
Навчис насыг нь
Чулуу шиг дараад 
зогсоочихсон..,

Зүрх сэтгэлд 
гал шиг ноцдог дүр нь
Зүүдэнд ус болон урсав,
гол болон үерлэв..,

Нойтон нүдтэй сэрэхэд
Бороо асгарч байв
Намар дахиад л
Намайг уйлуулахаар
Цонхны цаана ирчихэж.

180902.АБ

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax