Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2018-10-04
Сайн эрийн нэр нь ААВ УУЛ болдог
     Цэцэрлэгт байхдаа бид нусны ачлуураараа бөмбөг хийж тоглодог байв. Алчуураар бөмбөг хийхийг хаанаас ч юм сурсан байх. Саяхан найзуудтайгаа хамт ууланд алхачихаад буцах замдаа машин дотор  нэг найзынхаа 5 настай хүүд ээжийнх нь хүзүүний ороолтоор бөмбөг хийж өгөн хамт тоглосон юм. Тэр надаас гэнэт "Та аавтай юу" гэж асуусан. Томчууд нь санаа  зовон байх зуур би түүнд маш баяртайгаар БИ ААВТАЙ гэж хариулсан юм. Аав минь 16 жилийн өмнө нас барж намар хүртэл надад хүнддэх болж би нүцгэн хус шиг өнчирч хоцорсон ч сэтгэлдээ өдийг хүртэл аавтай хэвээрэй байгаа юм.
     Сайн аав гэдэг бол зөвхөн үр хүхэддээ сайн байгаад зогсохгүй олон түмэнд сайн үйлс, сайн нэртэй байж, сайхан үйлс бүтээхийг хэлнэ. 
     Өөрөө үгүй болсон ч уул болгон мөнхлөн  үлдээсэн сайн нэр төр нь хэзээ ч үгүйрдэггүй. Үнэтэй хувцас, эд хөрөнгө аль ч уул болон мөнхрөхгүй. Үр хойчийг нь насан туршид нь тэтгэхгүй. Өнөөх сайн сайхны үйлийн өгөөж л өнө мөнхөд сүндэрлэн үр хүүхдийг нь тэтгэн байх болно.  Нар эгц дээр хөөрөхөд сүүдэр байхгүй болдог. Нар шиг хүн хэзээ ч сүүдрээ тусгадаггүй.  

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax