Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-06
Нэг л өглөө...
Энэ өглөө сэрсэн чинь амьсгалахад нэг л сайхан болчихож. цээжин дотор давчдан байсан зүрх минь торноосоо алдуурсан шувуу шиг л баяр хөөрөөр дүүрэн үсчин байх юм. Сэтгэлээ сэрээлгүйгээр зүрхнийхээ заасан зүг гэтэн алхлаа. Тув тунгалаг...Тиймээ бүх зүйл тув тунгалаг. Яг л өчигдөр орой миний дээрээс шүршүүрийн ус шиг асгарсан бороо шиг. Нээрээ өчигдөр үдшийн тэр бороо ямар бүлээхэн байсан гээч. Тэгсэн мөртлөө маш их ширүүн.  Далайн ус шиг мэлийсэн тэр бороон гол дундуур туучин гүйх минь амьдралын  аз жаргалтай нэгэн хэсэг яалт ч үгүй мөн байсан.  Тэр ширүүн бороонд нүдүүлээд л бүлээхэн усыг нь туучаад л гүйгээд л баймаар байсан. Даанч гарт минь бариулсан шүхэр бас тэр тэнгэрийн дуу, аянга цахилгаан гурав намайг гэрт минь оруулчихсан...Ширүүн бороогоор шөнөжин агсамнасан тэнгэр шараа тайлаад өглөө жаахан салхилсан бололтой. Нэг л өглөө сэрээд ирэхэд ийм гоё тунгалаг болсон байх гэж. Таатай байна аа. Аалзны шүлс шиг татсан манан хаашаа ч юм бэ зайлчихаж. Амьсгал бөглөм бүгчим бас л хаашаа ч юм бэ нисчихэж. Энэ бүхнийг мэдрээд би нэг зүйлийг таамаглалаа. Үргэлж уянгын бүжиг бүжиглэдэг намар "хүүхэн"  шар даажинзаа өмсөөд бүжгийн талбай дээр гараад ирсэн бололтой. Нэг л өглөө тэр намайг ингээд бүжгэнд урилаа гэж үү...
                                     Бишгүүр тоглон зүүдэлсэн шөнө
                                     Чи нүцгэн ирсэн
                                     Биен дээр чинь 
                                     Халгай зурах гэтэл
                                     Чи бийрээр минь 
                                     Улаан шаргал
                                     Даашинз зураад өмсчихлөө
                                              Өглөө сэрхэд харин
                                               Миний бишгүүр
                                               Чиний дүрд хувирчихаж
                                    

                                  
Сэтгэгдэл:


Намраа гэж юу сан билээ........
Бичсэн: Чойрын Хүү цаг: 09:32, 2011-09-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax