Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-13
Ихэс нь аягүй муухай, иргэд нь аймаар тэнэг, Эцэст нь сонголт үгүй...
 "Нэг, хоёр, гурав, арван ес, хорин  дөрөв, гучин долоо, далан нэг, нэг зуун арван нэг... за за барагцаагаар нэг зуун тавиад хүн миний өмнө байна. За яахав цаг эрт байна. Орой банк хаахаас нь өмнө авч амжих байх" гэж бодон өглөөний есөн цагт цэрэг татлагад орох гэж байгаа юм шиг төрийн  хишиг хүртэхээрзогсож байгаа миньэнэ. Иргэн бүрт тэгш эрхтэйгээр олгож байгаа хорин нэгэн мянган төгрөгийг өгч эхлэсэнээс нь хойш авч үзээгүй учир анх удаагаа бас тэгээд за байз бараг хоёр зуугаад мянган төгрөг авах юм даг уу даа гэж бодон уур бухимдал багатай зогсож байв. Нээх баяндаа өдий найман сар хүртэл нэг ч удаа аваагүй юм биш өөр оронд суралцаж байгаа шалтгааны улмаас төрийнхөө хишгийг хүртээгүй байсан юм. Тарчигхан оюутан надад замын зарддалд нилээд нэмэр болох мөнгө учир сэтгэл өег байлаа. Цаг баридаггүй "монголын ёс" худлаа бололтой. Иргэд бид ихээхэн эртэч болж. Банк онгойхоос өмнө л сойлттой морь шиг "дүүхэлзэн" байцгаалаа. Ажлын цагаа ингэж хариуцлагатай барьдаг бол ч улсын маань хөгжилд жаахан ч гэсэн нэмэртэйсэн. Хүн хэлэлтгүй би ч гэсэн.
     Банк онгойж эхлэнгүүт л өнөөх намрын нар шиг байсан хүмүүс чинь өрөмний өт шиг бужигналдан "хөөе хар архичин дурак минь чи юундаа оочер дайраад байгаа юм", "дуугуй бай тэнэг авгай минь би  энд оочер захичихсан байсан юм", "чиний нас хэнд хамаатай юм. Хүний төлөө өтөлчихсөн юм шиг", "жаахан хүүхэд байж хэнэг ч үгүй хүний урд зогсоод байх юм. одооны энэ хүүхдүүд хүмүүжилгүй настай хүн хүндэлж мэдэхгүй" гээд л хэрүүлийн уралдаан гэлтэй хашгирцгааж эхлэх нь тэр. Ээ тэнгэр минь энэ юу вэ. "Ёо ёо хөл дээр гишгэчихлээ. Хүүе ээ намайг очероос минь түлхээд гаргачихлаа" би ч бас юу дутхав гэсэн шиг ингэж ориллоо. Банкны хамгаалагч залуу хар хурдаараа дотогш гүйж орон хаалгаа түгжээд иргэж гарч ирэхдээ морины аргамжаа мэт урт ирмэн гаргаж ирэн нэг эгнээ болгон татаад үнэнч бас хүмүүжилтэйгээр өөр өөрийнхөө байранд тэр ирмээнээ дагаад нэг эгнээ болоод зогсохыг гуйлаа. нилээд юм болж байж жаахан цэгцэндээ орлоо. Хүмүүс эхнээсээ орж эхэлээ. Нар халж эхэлсэн учир түүнд түүртэн хүмүүсийн омог нь жаахан дарагдав бололтой оочер дайрах оролдлого нь багасан шуугиан намсаж эхлэв. Гэхдээ л миний хувьд ингэж усанд цувсан тэмээ шиг нэг алхан арван минут зогсох нээх ч их  таалагдсангүй. Гэхдээ яахав мөнгө гэдэг хүчтэй учир явчихаж чадсангүй. Бараг л хөл дээрээ зүүрмэгсэн зогслоо. Хүмүүс ч ойролцоо зогсож байгаа нэгэнтэйгээ яриа өдөж естой л нөгөө эмээ нарын цайны яриа гэдэг нь өрнөж эхлэн чагнан зогсох нь надад зугаатай санагдлаа. "...харин тиймээ. Сар бүр л ингэж оочер үүсэх юм. Өөр чирэгдэлгүй тарааж болдгүй юм байх даа, Энэ дээдэх усан толгойтнууд тийм юм сэтгэхгүй ээ, Нэгэнт өгч байгаа юм бол дориухан шиг юм өгчихгүй хорин нэгхэн мянга шүү, Хмм мөн ч тэгнэ байх даа энэ луйварчингууд харин ч хорин мянгыг өгчихөлгүй нэг мянгаар илүү өгч байгаа нь их юм, Цаад шуналтангууд чинь өөрсдөө тэр хоёр толгойн эрдэнэсийг аль хэдийн хувааж идээд гэр бүлийхнийгээ цатгачихаад одоо нууц амрагуудаа мөнгөөр бордож эхэлж байгаа даа, Яг тэгэж байгаа муу далан зургаан ухна, харин тийм тэнэг далан зургаан илжиг, Хмм наадах чинь багадна ерөнхийлөгч ерөнхий сайд тэгээд бусад сайдуудтайгаа нийлээд бүгд тарга хүч авсан тэнэг үхэр сүрэг л гэсэн үг, Яг үнэн. Иргэдээ гэх сэтгэлгүй балиар юмнууд, Одоо сонгууль дөхлөө. Цаад үхэрнүүд чинь долигонож эхлэх цаг нь болж байгаа"" миний шимтэж сонссон яриа бол энэ. Аймаар тэнэг юмнууд л тэр төрд байгаа юм байна. Аймаар эмгэнэлтэй нь маш ухаантай энэ иргэд аймаар муухай тэр "үхэр сүргээ" өөрсдөө тэр төр өөд залсан байдаг. Аймаар юм аа үнэхээр. Мөнгөгүй болохоор бид ингээд банкны үүд илээн зогсоно. Мөнгөтэй болохоороо тэд бидний өмнө шарвалзаж байгаад өөрсдийнхөө нэрийг дугуйлуулна. Тэд хорин нэгэн мянгыг бидэн шиг л сар бүр зогсож авдаггүй байх. Тэгсэн мөртлөө тэд баян хэвээрээ. Харин бид үргэлж авдаг мөртлөө ядуу хэвээрээ. Эндээс ямар учиг гарч ирэх вэ. За мэдэхгүй ээ. Ингэхэд тэд ер нь яаж мөнгөтэй болсон юм бол. Зүгээр нэг замаар явж байгаад "үхэр" тэгтлээ баяжаад сонгогдчод мөнгө өгөөд төрийн түшээ болчихоогүйл байх. Энэ тухай харин энэ хүмүүсийн  хэн ч юу ч ярьсангүй. Өөрсдөө яаж эдэн шиг баяжих тухай ярьдгүйн байх даа. Миний асуулт ? хэвээрээ үлдлээ. Энэ мэт хүмүүсийн яриаг өөрийнхөө бодолтой нийлүүлэн тархин дотроо муухай жонхуу зуурч зогстол үдийн гурван цаг болж миний орох ээлж ирлээ. Цоо шинэ дэвтэрээ барин нэгдүгээр ангийн хүүхэд шиг бахдан орж очлоо. "Бүгдийг нь авах уу? Тийм ээ бүгдийг нь". Теллер гарт минь харин нимэгхээн хэдхэн төгрөг атгууллаа. Гайхан хартал ерөөсөө л долоо наймдугаар сарын мөнгө болох дөчин хоёр мянган төгрөг. "Би ерөөсөө мөнгөө өмнө нь аваагүй одоо бүгдийг нь авах гэсэн юм" гэтэл өөдөөс "одоо бидэнд зөвхөн долоо найман сарын санхүүжилт л байна. Өмнөх саруудых тухайн үедээ өгөөд дууссан" гэж хэлэв. "Тэгээд өмнө нь санхүүжилт хийгдээд миний нэр дээр орсон мөнгө хаачисан болж байна. Тухайн үедээ аваагүй л бол буцаагаад татчихдаг юм уу" "Мэдэхгүй ээ. Манай банк мэдэхгүй. Цаанаасаа л тэгсэн. Манай банк хамаагүй" "Уг нь би мөнгөө хэзээ ч авсан хадгалагдаад байж байна гэж төр мэдээлж байхыг сонссон юм байна" "Мэдэхгүй ээ та цаанаас нь очиж лавла. За дараачийх нь хүн". Теллер бид хоёрын яриа ингээд төгсөв. Цаанаасаа асуу гэнэ үү. Цаана нь тэгээд хэн байгаа юм бэ. Өнөөх л аймаар муухай төр үү? Төр гэж юу юм бэ? өнөөх үхэр сүрэг үү? Ихэс нь аягүй муухай худалч, энэ мэт, над мэт  гэнэн итгэмтгий иргэд нь аягүй тэнэг. Энэ хоёрын хооронд ямар ч сонголт байхгүй. 
     Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр би зардалын мөнгөгүй харин нэг иймэрхүү бодол тээсээр ээжээсээ мөнгө гуйхаар утсаа барисаар тэндээс холдлоо.
Сэтгэгдэл:


hehe goe boljee unen ug blaa
Бичсэн: dawka (зочин) цаг: 16:12, 2012-03-26 | Холбоос | |


ih mongo
21 yamar ih hund heregt gedgiig ochiroos l haraad medej bolno tegeheer mongolchuud bid bayan saihan amidarch chadaj bn uu
гуниглах
statistikiin gazriinhan 21 orson ogloo banknii gadaah humuusiig tolood yaduurliin heden huvt bgaag medej bolmoor yum daa he he инээх
Бичсэн: saruul (зочин) цаг: 18:02, 2011-09-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax