Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-06
Эргэдэг ширээ шиг эмэгтэй ааш

Харсаар байтал голын урсгал эсрэг зүгрүүгээ урсаад. Өчигдөр ургаж байсан навч өнөөдөр ягаан болоод миний урд хийсэж байхын.
     Хамгийн мундаг мэдлэг өвөртөлсөн лааг амитан болно гэж найзууддаа амлаж байснаа мартчихаж. Харин сайн хүн болно гэж хөлийг минь бариж суусан ээжийгээ харан бодож байснаа гэнэт саначихлаа.  Хялбар гэж бодож байсан бүхэн эсрэгээрээ эргээд, хэцүү гэж тооцоолж байсан зүйлүүдээ өөрөө ч мэдэлгүй туулаад өнгөрүүлчихэж. Элсэн цаг шиг. Хэзээ ч үл хийнэ гэсэн даваагаараа мянгантаа давчихжээ. хэ хэ хэ. инээдтэй ч юм шиг. 
     Хэнд ч хэлэхгүй гээд хамгийнсүүлд хамт лааз хоослохдоо хамаг ариун бус явдалыг минь уудлуулж байсан найз өөр нэгэнд хэнд ч битгий хэлээрэй гээд сору-дож суухын. Намайг байдаг гэдгийг мартана гээд инээж явсан баян залуу өнөөдөр чамгүй бол үхэх нь гээд шалднаараа өмнө уйлах гээд гуйлгачин сэтгэлтэй зогсож байхын. Нөгөөдөр  аягүй бол өөр нэг дурлалаар сохор өмд хийгээд өмчихсөн гүйж явна даа. 
     Мартсанаас бас жил бүр л дараа жил өдийд найз залуутай болчихсон байна даа гэж бусдаас нуун байж өөртөө хулчгардуухан амладагаа бодсон чинь бүүр ч хөх инээд хүрчихлээ. Энэ эмэгтэй хүний зан уу. Яаж ч хаанаас нь ч харсан яалт ч үгүй эргэдэг ширээ шиг ичдэггүй олон ааштай "бузар" шүү. Өөрийгөө бас эмэгтэй гэхээр бас элэг хөших дөххийн. Байгаа газрынхаа зүг чигийг одоо болтол олдоггүй бас нэг эсрэг тэсрэг надад байгаа. Нар хойноос мандаад урд очиж жаргаад байх шиг байдгийн. Нэгэн бодлын зүг чиг дундаа бодитоор мансуураад аятайхан ч юм шиг. 
     Хүн бүхэн надаас хэл чинь одоо ус цас уу гэж асуудгын. Асуултых нь дагуу ойлгоод л ойлгоцых нь дагуу хайриулдгын. Бодоол байсан чинь эсрэг хариулт би өгдөг байжээ. Яг үнэндээ ус цас шиг хэл гэж юу байдгыг өөрөө мэдэдгүй байж л хариулаад байдаг байж. Өнөөдөр бол угаасаа эсрэг өдөр. Одоо оройн 18 цаг 06 минут болж байна. харин миний тэсрэг өглөө одоо л эхэлж байна. Өглөөний мэнд хүмүүсээ. Сонссоор байтал энэ дуу хойноосоо яваад байхын...

          байгаагүй ч хэзээ юмс Мөнхийн
          төгсгөлгүй эцэс амьдрал Миний ...ч гэх шиг

Сэтгэгдэл:


Мундаг юмааа..... гоё шүү
Бичсэн: Уйланхай цаг: 21:54, 2011-10-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax