Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-6
Эмээдээ

Дахин давтагдашгүй хүмүүний хөдлөл бүрээс

Дандаа сайныг бүтээгч нь миний өрлөг ижий

Даяар олон түмэнд тус хүргэж ачлаад

Дахиад хариу нэхдэггүй өглөгийн эзэн миний эмээ

Тэрлэгийн тань хормойтой орооцолдон өсөж бойжсон болохоор

Таныхаа буяны үрээр болж бүтэж л явна

Тэрсхэн өссөн үр ачаа маанийхаа шившлэгээр адисласан

Тэнгэрлэг ариун уронгоо өндөр буурал эмээ минь

Амттай чихэр исгэлэн ааруул аягатай цайгаа

Алив хүү минь ид уу гэж бүгдэд хишиг хүртээгээд

Аагтай цайны боргионд хөлс нь бурзайн инээвхийлэх

Ахан дүүс олон түмний авралын эзэн өндөр эмээ

Үдшийн бүрий болоход номоо тэвэрч гэрээ эргээд

Үүрэглэн аядах надад адис хүртээн хурайлж унтуулаад

Үнэгэн үүрээр жаварт хайруулан сэрэн өндийхөд

Үлгэр домог хүүрнэх шиг маань хөгжөөх нь сонсогдоно

Өвлийн дунд сарын бүрхэг жихүүн өдөр

Өндөр настай эмээ минь хорвоогоос халин одоход

Нөхөж баршгүй уй миний цээжинд оргилж

Нүднээ нулимас бүрхэн би бурхнаасаа алсарсаан

Мөдгүй түмэн будааг тоншилж гүйх шувуу адил

Модны үүрмэг чимхлэн гадаа нарладаг эмээ минь

Миний зовлон гунигийг бурхан биедээ даатгасаар

Мичид шүргэн алдах их ууландаа шингэж дээ

Насыг насалж нарыг үзлээ гэж үгүйлж байснаараа

Нартаас та минь од харвуулан нэгэнт буцлаа

Нүгэлийг биш буяныг хураасан болхоороо

Нийтэд хайрлагдсан сайхан буурал та минь

Биднийхээ үйлдсэн буянаар дээд диваажинд хүрч

Битүүн сартай шөнөөр минийхээ зүүдэнд морилоорой

Биширч шүтэх бурханы маанийн тоолох хүрдээр

Бодит нэгэн хүмүүн болж орчлод эргэн төрөөрэй

2004 оны 12 сарын 17- нд

Сэтгэгдэл:


"emeegee alchaad" гэнэ үү? Эмгэнэл илэрхийлье. Алдаад бичсэнийг уншаад үнэхээр айлаа шүү.
Бичсэн: xvv цаг: 12:16, 2016-9-1 | Холбоос | |


Зочин IP: 202.9.40.99 БОЛНО ОО
Бичсэн: ulaankaa цаг: 12:07, 2016-9-1 | Холбоос | |


Mash goyo shvleg bnaa hedhen honogiin umnu emeegee alchaad setgeleer ih unaj suulaa unshaad ih shn bolloo neriig chine bicheed facebooktei hiij bolhuu
Бичсэн: Зочин цаг: 11:04, 2016-8-28 | Холбоос | |


goyo shuleg shuu emee nudend uzegdchihlee
Бичсэн: saruul (зочин) цаг: 05:50, 2011-10-12 | Холбоос | |


Баярлалаа игээ. Бидний эмээ үнэхээр бодь хүн байсан тиймээ
Бичсэн: ulaankaa цаг: 05:31, 2011-10-9 | Холбоос | |


emeegiin mini ger yunaas ch iluu enerigtei gazar bsan shuu emee mini oroi bolohoor sudraa avch garaad geree toirch ireed l bidend adis ugdug bsan yag l nudnii umnu jirelzeed l ungurch bna. minii duu yostoi goy bichsen bna. garhaa bolichihson bsan nulimas duugiinhee hulgiig unshaad l asgarlaa
Бичсэн: Зочин цаг: 06:53, 2011-10-6 | Холбоос | |


ямар гоё шүлэг вэ яг л эмээ минь нүдэнд үзэгдэж байна
Бичсэн: Зочин цаг: 06:48, 2011-10-6 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant