Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-06
Олон толгоотой мангас
       
    Олон толгоотой мангас 

   Сэтгэл дотор найрлаж

   Ойворгон цадиггүй үйлдлээр

   Миний биеийг захирч

          Алдаа гаргасан ухамсараа

          Ад үзээд хөөчихөлгүй

          Аварч өршөөл үзүүлэн

          Найрын ширээнээ зална

Сайн дорвитой нэгнээ

Хэтэрхий ихээр хөөргөж

Сар өдрийг умартан

Сархад болгон залгилана

          Олон толгойтой мангасыг

          Нэг толгоотой болгоод

          Орой дээрх бөндөгөртөө

          Хөөрхөн эвхээд нэгтгэхсэн

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax