Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-07-25
Дашдоржийн Нацагдоржийн Хуучин хүү 21-р зуунд

Улаанбаатарын байдал бороотой нартай тоостой, цагийн улирал ороо бусгаа, зам талбай, зах хүрээг дагаж, хаа сайгүй түгжрэл шороо суунаглана.

Дөрвөн зүг нов ногоон дүнбийн, цагаан агаар тунана. Зуны сэрүүн агаар эсгий гэрийг жиндээж, хотын хүний тавыг алдуулна.

Төрийн ордоноор ялагдагсдын гомдол үргэлжилжээ. Түүгээр үүгээр ялагчид оодогнон давхина.

Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэг гудамжийг өгсөн уруудан таваргаж, нэг худгийг бараадан нутагласаар энэхүү соёлт ертөнцийг эцэслэнэ.

“Гайтай лайтай” томчуул төрийн сэнтийд сууж, хөгжил дэвшил хөөрхий иргэд минь гэж буруу зөв бурах ба зальтай зайтай нэг нь гудамжнаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.

Төрөөс хишиг хүртээхгүй л бол амьдрал зогсоно гэж бодож, түмэнд өнгөлөг харагдахгүй бол хүн биш гэж сэтгэсээр түмэн боломжоос хоцорч, жинхэнэ үнэнээс гээгдэнэ.

Гагцхүү өглөө төрийн хишигт очерлож үдэш бар саваар хэссээр нэг нас барна.          

Хуучин хүү хоёр хөл дээрээ хорооны дарга шиг алхалсаар хүрч ирэв. Цагаан гаялгар уутыг гартаа барьжээ. Ширсэн хар малгайных нь шинэхэн нөхөөсний цаанаас  шинэ гишүүний зураг цухуйна. Урагдаж навтрсан хүний хөгжлийн дэвтрээ атгаж хиртэж халтартсан хэдэн цаас атгажээ.

Тав хийтэл хаалга татаж, тас хийтэл уутаа тавиад тоосонд дарагдсан гутлыхаа шавхайг наранд үжирсэн өмднийхээ шурхнагт арчсан болоод, хөлсөө шур хийтэл арчаад дотогш орхыг завдав. Байдгаараа бандайсан дарга ажлаасаа халагдах гээд юун хүүчин хүүтэй манатай минчийж байгаа, туслах хүүхэн нь араа бодоод төрийн шинэчүүдийн эрэлд гарч завсар зайгүй чатлаж суугаа нь мэдээж.

“Дээд дарга амраглахаар гадаад явсан. Доод дарга чоно агнахаар анчин нууцаар хөлслөөд хөдөө явсан” гэх зэрэг хэвшиж тогтсон хэдэн үгийг хана дагаж зогссон хүмүүс бие биедээ ярьж ахуйд даргаа гэж доогуур харан захирлаа гэж дорой дуугаравч хуучин хүү явж орж эс чадна.

Авгай хүүхдэдээ аяга тараг, хэсэг хувцас, тэндээс тийм юм гуйсан өгөх шинж алга гэж дуугаа чангаруулж шаардана гэж бодож суусаар хамаг цагаа баран нэгэн үдийг өнгөрүүлээд харь гар ажлын цаг дууссан гэх дуунаар хөөгдөнө.

Дэнжийн мянга орж хонины цувдаа, гэдэс тэрүүхний хямдыг нь эрсээр нэг үдшийг дуусгана.

Нас хэдийгээр тогтсон боловч үгээгүй ядуу, өнчин балчир биш атал хөрш зэргэлдээ баян цатгалан нэгэнтэй адил хөлжиж хөдөлмөрлөж амьдрах амьдралын замыг нэгэнт алджээ гэж өөртөө тунхаглана.

Өвлийн хүйтнийг дагжаастай туулж, зуны халуунд хөлсөө урсгаж өнгөрөөх бөгөөд сонгуулиар хайрлаж сонгогдхоороо мартагч түшээдээс амлалт горьдсоор он жил нөхцүүлнэ.

Өтгөс хуучид төр засгийн амлалт биелхээс өөр хүлээх юмгүй, өсвөр үе нь үнэ, өртөг, өсөлт, хомсдол энэ мэтээс өөр зовлонгүй гэж санан, хөмөрсөн тогооны доторхтой адил хөөрсөн бэлэнчлэх сэтгэлгээнд хүмүүжинэ.

Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ тогтолцоог бүтээн босгохыг үл хүснэ.

Хуучин Феодал ба олигархи нарын гайг хэрхэн танина. Дэмий л туйлширсан байдалд автагдаж, жаргал нь зовлон, цэнгэл нь зэрлэг болоод, нэг дэлхий ертөнцийн ихэнх хуучин хүүгийн адил нүдээ нээж, чихээ онгойлгон ертөнц гэж чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй битүү шударга бусд төөрөн мансуурхад хүрчээ. 

Хайран, хайран, хөөрхий, хөөрхий

Гэнэт хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгал өөрчлөлтийн бууг тавьж, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч нэгэн хүн ч, нэгэн түшээ ч, нэгэн дарга ч, нэгэн цэрэг ч гэсэн цэцэглээд л байвал энэ улс маань сэргээд л ирнэ.

Улаан монгол хөх монгол болвол

Хуучин хүү шинэ хүү болвол

Юутай завшаан юутай баяр



Сэтгэгдэл:


hehe huurhun bolj, amjilt nzaa
Бичсэн: baadka цаг: 09:23, 2012-08-17 | Холбоос | |


"Дээд дарга амраглахаар гадаад явсан"

Нээрээ дарга нар нь дандаа гадаад руу нууц амрагтайгаа явж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж үрж цацаж яваад ирдэг гэдэг дээ.
Бичсэн: Зочин цаг: 16:00, 2012-07-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax