Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-11-05
Амьдрал алслан одож буй он жилүүд
     Нар дээрээс мандаад дээрээ л жаргадаг шиг би мэдээ орсон цагаасаа л эхлэн хэний ч зүрхэлж бодохгүй тийм л зүйлсийг мөрөөдөж байсан санагдадгийн. Одоо бодхоор шингэхээн үсэнд нь тууз нь томдсон тийм жаахан охин ертөнц дэлхийн хэмжээнээс ч илүү тийм уудам бас тийм үлгэрийн мэт мөрөөдлүүдийг яаж төрүүлж чаддаг байсан байна аа. Тэр үед миний мөрөөдөл надад ерөөсөө хүнддэж байгаагүй.
     Одоо ч би мөрөөдс
өн хэвээрээ. Нар дээрээс мандаад дээрээ жаргадаг шиг мөрөөдсөөр л...харин мөрөөдөл минь хаяа надад хүнд юм шиг санагдах.
     Амьдрал, алслан одож буй он жилүүд миний мөрөөдөл дээр туухай болон дарах шиг...би мөрөөдсөөр....өнгөрөн одохдоо ч өөрийнхөө нөгөө ертөнцийн замналыг мөрөөдөж эхэлнэ гэдэгтээ бат итгэдэг.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax