Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

навч чи хаашаа хийсэн оддог вэ

бичсэн: ulaankaa, 2018-10-05, 20:19
 Навч чи хийсээд хаашаа оддог вэ
Өвөлийн турш нарруу хийсээд
Хавар болоход өнгө болон шингээд
Зунаар илүү хурц гэрэлтүүлэн
Намраар намайг гуниглуулах гэж буцаж ирдэг үү

Аль эсвэл диваажинд хүрч очдог уу
Аавд минь миний талаар ярьж өгдөг үү
Сүүдэрт нь хэрхэн хоргодсон тухай
Сүнстэй нь ярин уйлан зогсдог тухай хэлдэг үү

Навч чи хаашаа хийсэн оддог вэ 

...

Сайн эрийн нэр нь ААВ УУЛ болдог

бичсэн: ulaankaa, 2018-10-04, 17:40
     Цэцэрлэгт байхдаа бид нусны ачлуураараа бөмбөг хийж тоглодог байв. Алчуураар бөмбөг хийхийг хаанаас ч юм сурсан байх. Саяхан найзуудтайгаа хамт ууланд алхачихаад буцах замдаа машин дотор  нэг найзынхаа 5 настай хүүд ээжийнх нь хүзүүний ороолтоор бөмбөг хийж өгөн хамт тоглосон юм. Тэр надаас гэнэт "Та аавтай юу" гэж асуусан. Томчууд нь санаа  зовон байх зуур би түүнд маш баяртайгаар БИ ААВТАЙ гэж хариулсан юм. Аав минь 16 жилийн өмнө нас барж намар хүртэл надад хүнддэх болж би нүцгэн хус шиг өнчирч хоцорсон ч сэтгэлдээ өдийг хүртэл аавтай хэвээрэй байгаа юм.
     Сайн аав гэдэг бол зөвхөн ү...

Намар чи

бичсэн: ulaankaa, 2018-09-22, 11:29
 Үгс чиний өмнө 

Шүлэг болон эвлэрч,
Өнгө чиний өмнө 
Алтан шаргалаар урсаж,
Зун чиний өмнө цэцэгсээ хатаан хүлцэж байхад,
Зурвас бичиж зураг зурж үлдээчихээд хаашаа одно вэ чи..,

Модод чамайг мордуулах гэж
Навчсаа хийсгэж цацал өргөдөг үү
Салхи чамайг хагацъя гээд
Сүүлчийн бороогоор сөн түшдэг үү

Даанч яарам юм намар чи
Дараа жил чамайг ирэхээр
Дахин гунихыг би хүсэмгүй
Түүнийг төөрүүлчихээд ирээрэй

...

Сэтгэл үгүй бол

бичсэн: ulaankaa, 2018-09-19, 17:42
Аав маань " би яах вэ эмээдээ л ус дөхүүлж өг, Би яах вэ ээждээ л өглөө босч гал түлж өг" гэдэг байв. Эмээдээ ч ус түлээ дөхүүлхээс гадна гэр орны аар саар бага сага зүйлд нь. Их ч бай бага ч бай хамаагүй юу ч хийж өгсөн бай, буруу зөрүү, дутуу хөтүү ч бай хамаагүй гар хөдөлгөсөн л бол эмээ маань учиргүй их баярлана. Хамаг л сайхан үгээр эвийлж энхрийлнэ. Чихэр авахаасаа илүү эмээгийн баярлаж байгаа царайг харах гэж, сайхан халуун үгсийг нь сонсох гэж, яавал эмээ маань илүү их баярлах бол гэж бодож улам их хичээдэг байв. Эмээгийн тэр бүх зан хүнд баярлах ЧИН СЭТГЭЛ байж ээ. Гэтэл одоо том болс...

Үхэх минь ч бусдад хамаагүй

бичсэн: ulaankaa, 2018-09-18, 20:02
 Уйтгар гуниг гэж хүлээн зөвшөөрсөн харуусал минь
Уйтгар гуниг шиг санагдахгүй байсан ч хүмүүст хамаагүй
Үхэхдээ би өөртэйгөө хамт аваад үхнэ

Ганцаардалд дасан зожигорч суугаа хөөрхийлөл минь
Ганцаардал шиг харагдахгүй байсан ч хүмүүст хамаагүй
Үхэхдээ би ганцаараа л үхнэ

Жаргал гэж итгэж бас л ганцаараа суугаа энэ орой
Жаргалтай орой шиг бодогдохгүй байсан ч бас ч хүмүүст хамаагүй
Үхэхэд тэр жаргал айдасгүйгээр намайл явуулна 

Хайр гэж хайрлаж сэтгэлээ бүлээцүүлдэг дүр минь
Хайрлам хүн шиг зөвшөөрөгдөхгүй байсан ч хүмүүст бүүр хамаагүй
Үхэхэд минь тэр л дүр миний хайрыг нулимас болгон гаргаж 
Ганцаараа и...

Арагш гурав алх

бичсэн: ulaankaa, 2018-09-14, 22:59
Үхэл амьдралын хооронд
Гуравхан алхам бий..,

Үнэнээ одоо л чамд хэлье!
Ухарч гурав алхаад
Амийг минь авар..,

Хайр
Хүлээлт
Уучлалыг минь
Харин өөртөө үлдээ,

Хэзээ нэгэн цагт
Чамайг диваажинд хүргэх
Гурван алхам болон үлдэг..,

...Амийг минь авар
Арагш гурав алх
Ахиж битгий
Урагш гишгээрэй
Би үхчихнэ шүү

Надаас өөр юуг булаах гээв

бичсэн: ulaankaa, 2018-09-14, 20:16
 Навчис шарлаж хатна
Цэцэгс ч бас үхнэ
Хөгшдийн таягны чимээ тодорно
Хөлдөж буй газар
Хөлийг нь мөсөөр хайруулахаар зэхнэ
Энэ үед эмээгээ үгүйлнэ
....
Ээж минь илүү намсана
Аав минь илүү санагдана
...
Намар бүр ийм л байдаг
Надаас өөр юуг булаах гээв
....

Үгүй

бичсэн: ulaankaa, 2018-09-12, 14:16
 Дэлхий бөөрөнхий гэв үү...Үгүй

Дэлхий дөрвөлжин,

Заяа тавилан харин бөөрөнхий 
Дагаж мөрдөх дүрэм гэж үгүй,,,

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: ulaankaa, 2018-09-11, 14:21
 Дагаж мөрдөх дүрэм гэж надад байхгүй. Зөн совингоо л дагаж, Бас зоригтой байх хэрэгтэй. Үй олон байсан хүслүүд он цагт мартагдан арилж ганцаас ургасан хэдхэн хүсэл л намайг ээрнэ. Салхи үсээр оролдох шиг ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: ulaankaa, 2018-09-04, 20:17
 Намраар аав минь

Жихүүн бороо шиг 
урсчихсан,
Навчис насыг нь
Чулуу шиг дараад 
зогсоочихсон..,

Зүрх сэтгэлд 
гал шиг ноцдог дүр нь
Зүүдэнд ус болон урсав,
гол болон үерлэв..,

Нойтон нүдтэй сэрэхэд
Бороо асгарч байв
Намар дахиад л
Намайг уйлуулахаар
Цонхны цаана ирчихэж.

180902.АБ

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих