Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

"Ханаж цадахаа үл мэдэн чамайгаа би амтална"

бичсэн: ulaankaa, 2011-09-13, 11:24
Болзоо-
Хайрт минь би чамайгаа ямар их санаа вэ. Өчигдөрхөн уулзсан мөртлөө сар жилээр хол байсан юм шиг л ингэж бэтгэрэх гэж. Чи минь ямар ч их тунгалагхан юм бэ дээ. Судас цусаар минь гүйж эд эс бүхэнтэй минь нэгдэн нийлж надтай нэг л хүн мэт болдог чамайгаа би хайрлахаас өөр яах ч билээ. Чамтайгаа хамт байхад би хамгийн баян, хамгийн эрэлхэг, хамгийн томоогүй бас хамгийн сайхан нь гэдгээ мэдэрдэг. Чамайгаа амтлах бүртээ би ханаж цадхаа хэзээ ч мэдэрч байгаагүй. Дахин дахин шунан дурладаг чамдаа би. Чинийхээ төлөө би юугаа ч хайрлахгүй ээ. Чи минь л миний нэг хэсэг байж байвал би бүхнээс жарг...