Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Шад Шадаар...

бичсэн: ulaankaa, 2018-12-18, 13:14
 Утаанд живсэн хотоосоо яваад энд очих,

Эргэж уулзахгүй гэж хэлээд...
Тэрнээс холдож энд ганцаар хүрэх..,
Гэвч..., 
Хол оршивч
Бодлоос салахгүй бугс юм...үзэн ядмаар

...Хоёр, арав, хорин хэд ч хонохгүйгээр
Хорвоогийн цаг хугацаа өөрчлөгдөнө,
....
Шад шадаар зунгаарсан
Шаналалуудаа үүрээд
Солигдсон тоололруу алхаж орно..,

Явна...буцаж ирнэ, Ялгаагүй
Шад шадаар 
Шаналал бас л нэмэгдэнэ...
...шинэ он

2018.12.16, 22:26
А.Б

...

Хайрла,,,гуйя

бичсэн: ulaankaa, 2018-11-20, 12:07
 Бурхан минь....

Ертөнц даяар хашхирч би нэгэн гуйлга гуйя
Ер бусын улаан нар мандахаас өмнө амжиж гуйя
Цус нь Монгол хүн бүрийн өмнөөс залбирч гуйя
Цэнхэр гараг дээрх Эх Орныг минь л бүтэн оршоож хайрла...гуйя

2018.11.09
Шөнө дунд- 03:03'

Холын тэртээх ууланд

бичсэн: ulaankaa, 2018-11-13, 19:44
 Холын тэртээх ууланд
Цэцэг ургаж байна гэнэ
Хотол олноороо тэнд зуныг угтаж байгаа гэнэ
Зүр гөрөөсийн дэлэнд сүү эвлэж байгаа гэнэ
Зөөлөн зөөлнөөр нар 
Тэнгэр өөд цонож байгаа гэнэ

Холын тэр ууланд би очсон байна гэнэ
Хонхондой цэцэгийн тойромд гүйж байна гэнэ
Зүр гөрөөсний янзатай тоглож байна гэнэ
Зуны нарны цацраганд шаргалтаж байна гэнэ
Зүүдэндээ тэнгэрт очоод жаргаж байна гэнэ






...

навч чи хаашаа хийсэн оддог вэ

бичсэн: ulaankaa, 2018-10-05, 20:19
 Навч чи хийсээд хаашаа оддог вэ
Өвөлийн турш нарруу хийсээд
Хавар болоход өнгө болон шингээд
Зунаар илүү хурц гэрэлтүүлэн
Намраар намайг гуниглуулах гэж буцаж ирдэг үү

Аль эсвэл диваажинд хүрч очдог уу
Аавд минь миний талаар ярьж өгдөг үү
Сүүдэрт нь хэрхэн хоргодсон тухай
Сүнстэй нь ярин уйлан зогсдог тухай хэлдэг үү

Навч чи хаашаа хийсэн оддог вэ 

...

Намар чи

бичсэн: ulaankaa, 2018-09-22, 11:29
 Үгс чиний өмнө 

Шүлэг болон эвлэрч,
Өнгө чиний өмнө 
Алтан шаргалаар урсаж,
Зун чиний өмнө цэцэгсээ хатаан хүлцэж байхад,
Зурвас бичиж зураг зурж үлдээчихээд хаашаа одно вэ чи..,

Модод чамайг мордуулах гэж
Навчсаа хийсгэж цацал өргөдөг үү
Салхи чамайг хагацъя гээд
Сүүлчийн бороогоор сөн түшдэг үү

Даанч яарам юм намар чи
Дараа жил чамайг ирэхээр
Дахин гунихыг би хүсэмгүй
Түүнийг төөрүүлчихээд ирээрэй

...

Үхэх минь ч бусдад хамаагүй

бичсэн: ulaankaa, 2018-09-18, 20:02
 Уйтгар гуниг гэж хүлээн зөвшөөрсөн харуусал минь
Уйтгар гуниг шиг санагдахгүй байсан ч хүмүүст хамаагүй
Үхэхдээ би өөртэйгөө хамт аваад үхнэ

Ганцаардалд дасан зожигорч суугаа хөөрхийлөл минь
Ганцаардал шиг харагдахгүй байсан ч хүмүүст хамаагүй
Үхэхдээ би ганцаараа л үхнэ

Жаргал гэж итгэж бас л ганцаараа суугаа энэ орой
Жаргалтай орой шиг бодогдохгүй байсан ч бас ч хүмүүст хамаагүй
Үхэхэд тэр жаргал айдасгүйгээр намайл явуулна 

Хайр гэж хайрлаж сэтгэлээ бүлээцүүлдэг дүр минь
Хайрлам хүн шиг зөвшөөрөгдөхгүй байсан ч хүмүүст бүүр хамаагүй
Үхэхэд минь тэр л дүр миний хайрыг нулимас болгон гаргаж 
Ганцаараа и...

Арагш гурав алх

бичсэн: ulaankaa, 2018-09-14, 22:59
Үхэл амьдралын хооронд
Гуравхан алхам бий..,

Үнэнээ одоо л чамд хэлье!
Ухарч гурав алхаад
Амийг минь авар..,

Хайр
Хүлээлт
Уучлалыг минь
Харин өөртөө үлдээ,

Хэзээ нэгэн цагт
Чамайг диваажинд хүргэх
Гурван алхам болон үлдэг..,

...Амийг минь авар
Арагш гурав алх
Ахиж битгий
Урагш гишгээрэй
Би үхчихнэ шүү

Надаас өөр юуг булаах гээв

бичсэн: ulaankaa, 2018-09-14, 20:16
 Навчис шарлаж хатна
Цэцэгс ч бас үхнэ
Хөгшдийн таягны чимээ тодорно
Хөлдөж буй газар
Хөлийг нь мөсөөр хайруулахаар зэхнэ
Энэ үед эмээгээ үгүйлнэ
....
Ээж минь илүү намсана
Аав минь илүү санагдана
...
Намар бүр ийм л байдаг
Надаас өөр юуг булаах гээв
....

Үхүүлчихэж чи миний зүрхийг

бичсэн: ulaankaa, 2018-08-24, 15:18
 01b81673a98a3de6b1514d192e494e14
Өөрийн зүрхээ гээчихээд
Өмнө нь би зөвхөн
Чамайг л тэвэрдэг байлаа

...Өр минь өвдөх, гомдол төрөөд удав
Өнөөдөр би чамаас
Зүрхээн эрж олов..,

Чамд байсан зүрх минь
Даарч бээрээд царцжээ
Цамцны чинь үнэрт
Догдлохоо ч байж
Дуу хоолойнд чинь
Уяран энэрхээ байж
Дурлал минь
Чиний гар дээр нөгчжээ..,

Зүсээ буруулав чамаас,
Зүрхээ тэврэв өөрөө
Харууслын нулимас 
Огтхон ч урссангүй
Хайртай байсны ул мөр нүдэнд минь ч
Ерөөс үлдсэнгүй

Чулуужсан зүрхээ танихаа байв би
Чухам чиний халаглал л
Үсний минь ширэлдээнд шингэнэ

...Үхүүлчихэж чи миний зүрхийг
үгээгүй гунигт гуйлгачин шиг
Сэтгэл минь хоосорчихож




...

Сүүдэр минь надаас урт

бичсэн: ulaankaa, 2018-06-13, 20:36
 
33ef224a27bc7aba2f0de7feba6e5aff
Өглөө болоход

Нар надаас сүүдэр ургуулдаг
Үдэш болоход
Тэр буцаагаад залгин оддог
...Тэгээд Шонгийн гэрэл асдаг
Тэндээс
Миний сүүдэр зүүгддэг...

Сүүдэр минь надаас урт,
Шөнө болох нь ээ...