Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Хайраас ирсэн шагнал аж

бичсэн: ulaankaa, 2018-12-21, 15:01
Цээжин дотор бул чулуу хурна, юуг нь мэдэхгүй өвчин шархирна. Инээх чадал үгүй, харц доош унаж газар цөмлөөд унах нь уу гэлтэй. Уучлал тэндээс булаг шиг урсаж хүлээлт хавх шиг зуурна...Хайр...энэ мэдрэмж бол хүнийг хайрласны төлөөх надад ирсэн зовлон. Хүнийг хайрлалаа гээд би хэзээ ч жаргалтай байсангүй...Жаргалын төлөөх тэмцэл минь хайрын гүүрээр дамжиж жаргалд хүрэх гэсэн авч гүүрээ давж чадсангүй...Хэцүү юм...тэрний сэтгэл дотор юу бүгж явааг мэдэхгүй байх шиг ... бүр тэгээд өөрийгөө тэнд ямар ч зай эзлээгүйг мэдэх шиг гачлан үгүй...хэцүү юм.  
Би өөрийгөө их хатуу, хүнийг хайрлаж чадах боло...

Зуны хотыг хүлээхсэн

бичсэн: ulaankaa, 2018-12-19, 10:47
 Багшралдан гуагалдах шувууд бараг үгүй, дуу нь хаяа л нэг...

Бараан өнгөтэй тэнгэр хэрээдийн дүрийг ч далдалчихаж,
Хотын өвөл..., чимээ аниргүй уйтгартай
Хов хоосон сэтгэл.., дотроос тийрээд гачлантай

Нүдээ аниад амьдралаас түр алсаръя гэвч
Нүгэлт орчлонгийн чимээ нь
Зүүдэнд илүү чанга гиншинэ

Бирд шиг, хуурмаг хүмүүсийн хүслийг
Биенээсээ сэгсэрчхээд,
Хав хар утааг зүсэн
Үүлэнд хүрчихээд,
Шавсан энэ олон бодлуудыг
Шавхаж асгачихаад,

...,
Өвлийн шувууд тэнд л ганганаж буй байх
Өндөрт.., шувуудтай хамт хотын зуныг хүлээхсэн

...

Шад Шадаар...

бичсэн: ulaankaa, 2018-12-18, 13:14
 Утаанд живсэн хотоосоо яваад энд очих,

Эргэж уулзахгүй гэж хэлээд...
Тэрнээс холдож энд ганцаар хүрэх..,
Гэвч..., 
Хол оршивч
Бодлоос салахгүй бугс юм...үзэн ядмаар

...Хоёр, арав, хорин хэд ч хонохгүйгээр
Хорвоогийн цаг хугацаа өөрчлөгдөнө,
....
Шад шадаар зунгаарсан
Шаналалуудаа үүрээд
Солигдсон тоололруу алхаж орно..,

Явна...буцаж ирнэ, Ялгаагүй
Шад шадаар 
Шаналал бас л нэмэгдэнэ...
...шинэ он

2018.12.16, 22:26
А.Б

...

Та хэлээгүй

бичсэн: ulaankaa, 2018-12-03, 20:55
 Зулмартлаа өдөөн тасдаж

Зуухандаа гал өрдөж дулаалчихаад 
...ирэхгүй болохоор чинь
Таныг олж ирэхээр 
тэнгэр өөд ниссээр.
Алаг болчихжээ миний далавч...,

Амьдралд хар тагтаа байдаг гэж
Ааваа та хэлээгүй,
Тэнгэр гэж байдаг гэдгийг
Тэнд хязгаар үгүйг
Та бас л хэлээгүй

А.Б.
18.12.01-23:50

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ижий минь л тэнд бүү байг

бичсэн: ulaankaa, 2018-11-30, 14:00
Энэ амьдралаас би явахдаа 
Хайрын авсанд орно
Эгнэгт..,
Зөвхөн надад хайрлагдсан хүмүүс л 
Эргэхгүй буцах замд минь үдэж өгөг..,
Ижий минь л тэнд бүү байг
Эргэж төрөөрэй гэж араас минь битгий гашуудаарай
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өг, Амьсгал, Хайрла

бичсэн: ulaankaa, 2018-11-20, 12:09
 Хамраараа амьсгаа ав, битгий гаргаарай...дахиад дахиад дахиад ав, бас дахиад ав....Ямар байна. Дахин амьсгалж чадхааргүй дэлбэрчих гээд байгаа биз. Энэ бол авлага юм. Амьсгаагаа буцааж гарга...чи дахин амьсгалж чадаж байгаа биз..,уужраад сайхан болж байна уу. 
Энэ бол өглөг юм. Тиймээс өглөг өг. Амьдрал бол аваа өгөө юм. Өглөг гэдэг нь зөвхөн алт мөнгө эд хөрөнгө биш. Өглөг гэдэг бол сэтгэл юм. Түрүүлж, хариу нэхэхгүйгээр өгч чаддаггүй юм аа гэхэд ядаж сэтгэлийн хариуд сэтгэл өг. Сэтгэл дээр, хайр дээр л энэ амьдрал тогтдог.
...

Хайрла,,,гуйя

бичсэн: ulaankaa, 2018-11-20, 12:07
 Бурхан минь....

Ертөнц даяар хашхирч би нэгэн гуйлга гуйя
Ер бусын улаан нар мандахаас өмнө амжиж гуйя
Цус нь Монгол хүн бүрийн өмнөөс залбирч гуйя
Цэнхэр гараг дээрх Эх Орныг минь л бүтэн оршоож хайрла...гуйя

2018.11.09
Шөнө дунд- 03:03'

Сэтгэлгүй хүнээс юу ч битгий хүлээ

бичсэн: ulaankaa, 2018-11-20, 12:05
 СЭТГЭЛ гэдэг бол бүх зүйл. 
Сайхан сэтгэлээс- хайр, халамж, өглөг, буян хишиг, нинжин сэтгэл, уучлал, үнэн, хүлээлт, баяр хөөр ургаж байдаг. 
Тиймээс нэгэнт л өөрт минь сэтгэл гаргадаггүй хүнээс сайхан бүхнийг хүсэж хүлээнэ гэдэг усгүй элсэн цөлөөс цэцэг нэхэхтэй ижил ажээ. 
Цаг минут тутамд түүнээс зөвхөн ашиг хонжоо, худал үг, хуурамч инээмсэглэлийг олж харж зүрх баясах юуг ч олж мэдрэхгүй. Энэ бол өдөр бүр үхэж буйтай ижил мэдрэмж бөгөөд хамгийн хэцүү зүйл бол амьд атлаа сэтгэлээр үхэх юм. 
Гётен үгтэй санал нийлэв. "ХҮНИЙГ ТАНИХ ТУСАМ АДГУУСТАЙ НӨХӨРЛӨХ ЮМСАН ГЭСЭН ХҮСЛЭН ТӨРДӨГ”
...

Холын тэртээх ууланд

бичсэн: ulaankaa, 2018-11-13, 19:44
 Холын тэртээх ууланд
Цэцэг ургаж байна гэнэ
Хотол олноороо тэнд зуныг угтаж байгаа гэнэ
Зүр гөрөөсийн дэлэнд сүү эвлэж байгаа гэнэ
Зөөлөн зөөлнөөр нар 
Тэнгэр өөд цонож байгаа гэнэ

Холын тэр ууланд би очсон байна гэнэ
Хонхондой цэцэгийн тойромд гүйж байна гэнэ
Зүр гөрөөсний янзатай тоглож байна гэнэ
Зуны нарны цацраганд шаргалтаж байна гэнэ
Зүүдэндээ тэнгэрт очоод жаргаж байна гэнэ






...

Мартуулж өгөөч

бичсэн: ulaankaa, 2018-10-12, 17:12
Хайрт минь...чамайгаа санаж байна. үнэрийг чинь, тэврэлтийг чинь, халуун дулаан үгсийг чинь, бас халамж хайрыг чинь. Зөөлөн үнсэлтэд чинь нар гийдэг байснаа, зөвхөн миний төлөө гэсэн сэтгэлд чинь хайлдаг байлаа. Инээмсэгллээр нүүр минь дүүрч, хайраар зүрх минь бялхдаг байлаа. Чи минь надад яг зун шиг дэлгэрч ирсэн, бас өвөл шиг хатуу хөтүүг хамтдаа туулсан, хавар шиг л нэг нэгэндээ уусаж дэлгэрсэн, нэг л өдөр тэр бүхэн навч шиг хатаж, намар шиг хоёр тийшээ хийсчихсэн. 
Одоо ...одоо харин нэг л зүйлийг хүсэж байна. Энэ бол сэтгэл, тархи, зүрхэн дотор байгаа чамайг навчистай хамт хийсгэх. Бодлоос...